Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ямар учраас шөрмөс татдаг вэ
Дуу хөгжим

Ямар учраас шөрмөс татдаг вэ

Урлаг Урлаг03/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн. Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах үед хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хүйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн түрхэж хүчтэй үрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгүй. Мөн өглөө бүр нэг аяга сүү ууж заншаарай.


Хөл дээр гарсан юм удаан хугацаанд эдгэхгүй байх

Энэ нь үрэлтээс үүссэн, юманд өнгөцхөн хэгз татагдсан, хөнгөхөн зүсэгдсэн зэрэг ердийн, байдаг л нэг шалбархайг хэлж байгаа гэдгийг анхаараарай. Жижигхэн ч өвчний илрэл гэж анзаарахааргүй эдгээр шарх эдгэхгүй удах нь гарцаагүй чихрийн шижингийн шинж аж. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь хөлийн судас, мэдрэлийн судсуудыг "хорлонтойгоор" гэмтээдэг. Даамжирвал хөлөө тайруулахад ч хүргэдэг аюултай. Мөн байнга цангах, ойр ойрхон бие засах, ядрах, өлсөх, турах зэрэг нь мөн энэ өвчний шинж юм.

Байнга даарах

Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгүй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий. Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай.
Үгүй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй.

Хуурай, сайртсан хөл

Хөл хуурайшсан л бол нүүр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцөрөөр өвдөхийн үндэс болдог. Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бүх биеэр тархдаг байна. Үүнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад үз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос түрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэ. Хоёр долоо хоногийн дотор өөрчлөлт гарахгүй бол эмчид хандаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026
Дуу хөгжим Урлаг

The Weeknd зодог тайлахгүй гэдгээ мэдэгдлээ

19/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.