Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Найруулсан хөгжмөө Барак Обамагийн төрсөн өдөрт эгшиглүүлсэн Б.Чинбат…
Оддын амьдрал

Найруулсан хөгжмөө Барак Обамагийн төрсөн өдөрт эгшиглүүлсэн Б.Чинбат…

Урлаг Урлаг17/10/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Чинбат2363158982012-10-17-10-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Эзлэн” хэмээх тоглолт энэ сарын 17-19-нд буюу өнөөдрөөс эхлэн  "Улсын цирк"-т болно. Тоглолт нь  болох гэж буйтай холбогдуулан түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

1.    Б.Чинбат.  Айлын бага хүү. Дээрээ нэг эгчтэй.  

2.    Түүний эгч Гэрэлчимэг нь дүүгийнхээ хөгжмийн авьяастайг мэдэж, Хөгжим бүжгийн сургуульд аав, ээждээ хэлэлгүйгээр нууцаар бүртгүүлжээ. Хэрвээ аав, ээж нь мэдсэн бол түүнийг хэзээ ч хөгжмийн хүн болгохгүй байсан аж.

3.    Чинбаагийн бурхан аав нь. Тэрбээр аавыгаа бурхан мэт шүтдэг бол ээжийгээ амьнаасаа илүүтэй хайрладаг.
4.    Тэрээр “Никитон”-д даралтат хөгжимчин байсан. Мөн Америкт төдийгүй дэлхийд амьд домог болсон Арета Франклины даралтат хөгжимчин байсан.
5.    Б.Чинбатын найруулсан хөгжим АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр эгшиглэж байв. Учир нь Арета Франклин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр “Country Tis’ of Thee” дуугаа дуулсан. Энэ дууны найруулгыг Монголоор овоглосон Чинбаа хийж байжээ.
6.     Америкт хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Жон Стийл түүний тухай “Тэр бол ямар ч төрлийн хөгжмийг нэг л сонсоод найруулан тавих маш нарийн мэдрэмжтэй. Зөвхөн өөрийн гэсэн тэр зүйлийг нэмж чаддаг ийм авьяас дэлхийд цөөхөн хүнд заяадаг” хэмээн “Дэйлихералд” сонинд өгсөн ярилцлагадаа бахдан ярьсан байдаг.
7.    “Соулын хатан хаан”, “Соул хатагтай” хэмээн өргөмжлөгдсөн нэрт дуучин Арета Франклины “A Woman falling out love” шинэ цомогт Б.Чинбатын дөрвөн дуу орсон талаар хөгжмийн сайтууд мэдээлж байв. Тэрээр Арета Франклины үндсэн таван хөгжимчний нэгээр ажилладаг юм. Энэхүү дөрвөн дууны найруулгад Арета Франклин ихэд сэтгэл хангалуун байгаагаа түүнд өөрийн биеэр хэлж, хүндэтгэл үзүүлж байжээ.

8.    Түүний Америкаас ирснийхээ дараа найруулсан “Аравт” түүхэн киноны хөгжмийг найруулгыг хөгжмийн мастерууд ““Мандухай сэцэн хатан”-аас хойших түүхэн киноны хамгийн шилдэг хөгжмийн нэг болжээ” хэмээн өндрөөр үнэлсэн байна.

9.    Зүүдэлж ч байгаагүй хувь ерөөл нь Стийв Уондертай нэг тайзнаа хамт тоглосон явдал гэнэ. Тэр энэ талаараа “Өөрийгөө чимхмээр санагдсан. Зүүдлээд байна уу даа гэж бодсон” хэмээн ярьж байсан удаатай. 
10.    Хамгийн дуртай хоол нь гурилтай шөл, бууз.
11.    Чинбаагийн үзэн яддаг зан нь худал хэлэх. Худалч хүнд дургүй.
12.    Эмэгтэй хүний ялдам, энхрий шулуун шударга занд дуртай.
13.    Б.Чинбатыг  “Жигүүр гранд”-ын ерөнхий захирал Д.Баттөр олон зуун саяар ивээн тэтгэж эрхлүүлдэг гэдэг. “Гранд” хамтлагийн дуунуудыг төгөлдөр хуураар амилуулж, хоёр цомог гаргахаар хоёр уран бүтээлч гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу АНУ-д очиж дууны найруулгыг хийлгэсэн байжээ.
14.    Нэг дуу бичих ханш Америкт дунджаар 5000 ам.доллар байдаг. Ойролцоогоор хамгийн багадаа 50 гаруй мянган доллар студийн хөлсөнд төлсөн тухай хэвлэлээр бичиж байв.

15.    Мөн Д.Баттөрийг Б.Чинбатын  “Давтагдашгүй” тоглолтонд нь гуч дөчин саяыг шидэж ивээн тэтгээд зогссонгүй, 500 ширхэг билет 10 саяар худалдан авч давхар давхар хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.
16.    Тэрээр “Давтагдашгүй” тоглолтоо Төрийн ордонд хийж байв.
17.     Усанд яг л загас шиг. Усанд сэлэх дуртай.
18.    Чинбаа хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг. Өөрийнхөө зөв совинд 100 хувь итгэж, ихэнхи шийдвэрээ зөн совин, дотоод сэтгэлээ сонсч гаргадаг.
19.    Түүний анхны хайр нь "Sweetymotion" хамтлагийн Сарнай. Тэрээр анхны хайртайгаа гэр бүл болж, өнгөрсөн оны зургадугаар сард хөөрхөн охинтой болсон билээ. 

20.    Харин тэднийг салах гэж байгаа талаар өнгөрсөн зун хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн. Гэвч уг мэдээллийг тэрээр үгүйсгэсэн байдаг.

21.    Сарнайгаа миний гэргий гэж дуудах дуртай. Учир нь гэргийг “гэр гийгүүлэгч” хэмээн ойлгодог. Мөн Сарнайгийн гарын хоолонд нугасгүй, хол байхаараа тураад ядарчихдаг гэнэ. Мөн эхнэрээсээ олон хоног холдох дургүй гэжээ.
22.     Уран бүтээлийн хамгийн сайн зөвлөгч, шүүмжлэгч нь Сарнай.
23.    Тэрээр одоо "Sweetymotion" хамтлагийн продюсерээр ажилладаг.
24.    Түүний энэ сарын 17-19-нд болох “Эзлэн” тоглолт сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа: Учир нь “Эзлэн” киноны хөгжмийн бие даасан Монголын хамгийн анхны тоглолт төдийгүй, хөгжмийн зохиолч нь өөрөө удирдаач хийж байгаа анхны тохиолдол аж.

Эх сурвалж: www.24tsag.mn Б.Чимэг
4b96b585356714f2original_2c977f16

4b96b585356714f2original_2c977f16

4b96b585356714f2original_2c977f16

 

4b96b585356714f2original_2c977f16

c87fc6d2d3d16848big

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

23/04/2026

“Надтай гэрлээч” шоуны бүртгэл эхэллээ

23/04/2026

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш анх удаа уншигчидтайгаа уулзав

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.