Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Б.Чинбатын “Эзлэн” тоглолтыг амжиж үзэх өдөр…
Уртын дуу

Б.Чинбатын “Эзлэн” тоглолтыг амжиж үзэх өдөр…

Урлаг Урлаг22/10/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_22821234040622012-10-19-12-03[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа дахин давтагдашгүй нэгэн гайхалтай тоглолтын түүх нэмэгдлээ. Тэрээр  хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт мөнхөд эгшиглэх нүсэр хөгжмийн дугаралт,   мянга мянган үзэгчдийн тасралтгүй нэжигнэтэл таших алга ташилтын дор бүтэн  хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Үнэхээр үзэгчдийн зүрх сэтгэлийг “Эзлэн” хэмээн нэрийдсэндээ хүрч тэдэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, эх түүхээр нь омогшуулсаар хоёр өдөр үргэлжилж өнөөдөр сүүлчийн тоглолт нь болох юм.

Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж “УДИРДААЧ” болсон Б.Чинбат…

Тоглолтын эхний хэсэгт “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс эгшиглэсэн бөгөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид, Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжимчид хамтран тоглож тэдгээрийн омогшил, омгорхол, бахдал төрүүлсэн яруу тансаг аялгуунуудыг удирдаачийн уран яруу хөдөлгөөн, удам дамжин өвлөгдсөн хөгжмийн гайхалтай мэдрэмжээрээ удирдаж байсан юм.

Үнэхээр жаахан хүүхэд байхаасаа л “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-д аав ээжийгээ даган очиж тус чуулгын алдар цуутай уран бүтээлчдийн өвөр дамжин тоглож дуучин, бүжигчин, хөгжимчин, удирдаач хүртэл болон тоглож мөрөөддөг байсан түүний мөрөөдөл ийнхүү “Улсын цирк”-ийн алтан тайзнаа 20 гаруй жилийн дараа биеллээ оллоо.

Хамтлагийн бүсгүйчүүдийн хэмжээлэшгүй авъяас чадвар…

Хөгжим бүжгийн коллежийн жаахан сурагчид байхаасаа найзалж, нөхөрлөж хамтдаа бүтээж туурвисаар өдгөө 15-н жил болж буй “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдийн олон талт авъяас чадварууд Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолтын гайхалтай болсонтой салшгүй холбоотой юм.

Хамтлагийн гишүүд тоглолтын маркетенги менежментийн бүх л ажилуудыг хувиарлан авч тус тусынхаа ажилуудыг чадварлагаар гүйцэтгэсэн нь тус тоглолтын зохион байгуулалт, хийсэн бүтээснээс нь илхэн харагдаж байлаа. Түүнчлэн“Эзлэн” хэмээх тоглолтын сюрприз болж “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд Б.Чинбаттай хамтран хөгжимдсөн юм.

Үндэсний хөгжмийн “МАСТЕРУУД” хамтран тоглосон нь төгс хослол байлаа…

Эх орондоо төдийгүй дэлхий даяар монголын үндэсний урлагийн нэрийг өндөрт өргөн дуурсгаж яваа ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, Домог хамтлагийн морин хуурч Д.Шинэцог/гени/, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, ёочин хөгжимчин Н.Шүрэнцэцэг нар “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмүүдийг хамтран тоглосон нь үндэсний урлагийн яруу сайхныг үзэгчдэд мэдрүүлсэн гайхалтай тоглолт болж чадлаа.

Хөгжмийн урлагийн уян зөөлөн бүхний илрэл болсон “GLISSANDO” шанзны дөрвөл хөгжимдлөө…

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын авъяаслаг хөгжимчдөөс бүрдсэн “GLISSANDO” хамтлагийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд “Эзлэн” хэмээх тоглолтын бас нэгэн чимэг нь байж үзэгчдийг баярлуулж чадлаа. Тус тоглолтын хамгийн яруу тансаг, уян зөөлөн хөгжмийн дугаралтуудыг шанзны гайхалтай хэмнэлээр үзэгчдэд хүргэж байлаа.

Жүжигчин бүсгүй шуранхай хадаан дуулсан нь гайхалтай байлаа…

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжимд шуранхай хадаан дуулсан байдаг. Тэгвэл “Эзлэн” хэмээх тоглолтын тайзнаа жүжигчин бүсгүй маань “Омбол” охины дүрээр гарч ирэн шуранхай хадаан дуулж үзэгчдийн зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байлаа.

“On and Off” продакшны С.Ононбатын гайхалтай зохион байгуулалт…

Монголын рок поп урлагийн үүсэл хөгжилд өөрийн хосгүй авъяас чадвар, дайчин хөдөлмөрч, зан чанараараа бүх л уран бүтээлчдийн тоглолт арга хэмжээнүүдийг төгс найруулан зохион байгуулж үзэгчдэд хүргэж байдгаараа үнэтэй хувь нэмэр оруулж буй С.Ононбатын чинь сэтгэл, чамгүй авъяас чадвар нь “Эзлэн” хэмээх тоглолтын тайз гэрэл чимэглэл, хөгжим техникийн гайхалтай зохицолдлогоос харагдаж байлаа.

Ийнхүү хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн үнэхээр гайхалтай тоглолт болсон бөгөөд энэхүү гайхимшиг өнөөдөр сүүлийн удаа улсын циркт үргэлжлэх билээ.

 

Та бүхнийг уралгийн тэнгэр ивээг…

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.