Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Английн хатан хаан Кейт Уинслетэд шагнал гардуулав
Нийгэм

Английн хатан хаан Кейт Уинслетэд шагнал гардуулав

Урлаг Урлаг22/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Уинслетэд3021263372012-11-22-15-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Aрваннэгдүгээр сарын 21-ний өдөр алдарт жүжигчин Кейт Уинслет “Их Британийн эзэнт гүрний одон” гардан авлаа. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ. Хүндэт одон гардуулах ёслол Букингемийн ордонд болсон бөгөөд хатан хаан өөрийн биеэр энэ одонг жүжигчний энгэрт зүүж өгсөн аж.
“Титаник” кинонд тоглон од болсны дараа тэрээр “Оскар” шагнал хүртсэн бөгөөд “Уншигч” хэмээх киноны төлөө ийнхүү улсынхаа өндөр шагналыг хүртэж байгаа юм. Шагнал гардуулах ёслолын үеэр хатан хаантай хүүхдүүдийн талаар, эх байх тухай ярилцсан хэмээн жүжигчин ярьжээ. “Эрхэмсэг дээдэстэн надад миний ажил таалагддаг уу гэж асуусан. Би үүнд тиймээ маш их таалагддаг, яг л эх байхтай адилхан гэсэн. Үүний хариуд үнэхээр тийм шүү эх байна гэдэг дэлхий дээрх хамгийн сайхан ажил хэмээсэн. Үнэхээр сайхан байсан шүү. Би түүнтэй санал нэг байна” гэж жүжигчин бүсгүй онцолжээ. Кейт Уинслетийн сэтгэл их хөдөлж байсан бөгөөд Оскарын шагнал хүртэж байхдаа ингэж догдолж байгаагүй. Гэтэл хатан хаантай уулзахад ихэд сандарсан гэдгээ ч нуусангүй.      

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.