Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан морь” кино наадам шилдгүүдээ тодруулав
Нийгэм

“Алтан морь” кино наадам шилдгүүдээ тодруулав

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e7226522d0a4bb8dbig1231192672012-11-26-14-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайванийн Тайбэй хотод  өнгөрсөн бямба гаригт “Golden Horse” буюу “Алтан морь” олон улсын кино наадам шилдгүүдээ тодруулжээ. Уг наадам нь Тайвань, Малайз, Сингапур, Хятад, Хонконг, Макао  гэх мэт Азийн орнууд оролцдог томоохон хэмжээний кино наадам юм.
Энэ сарын 20-нд эхэлсэн  49 дэх  удаагийн  наадамд 133 кино бүртгүүлснээс Хятад, Хонконг, Тайванийн уран бүтээлчид тэргүүн байрын хэд хэдэн шагналыг хүртсэн байна. Наадмыг жил бүр зохион байгуулдаг аж.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Хятадын найруулагч Гао Куншүгийн “Beijing Blues” кино шилдгээр тодорч, “Алтан морь” шагналын эзэн болжээ. Харин “Шилдэг найруулагч”-ийн шагналыг Хонконгийн уран бүтээлч Жонни Түг хүртсэн бол “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр мөн тус улсын жүжигчин Лау Чин Ван хүртсэн байна. Харин “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг  Тайванийн жүжигчин Гвей Лун-Мей хүртжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.