Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гамлет” жүжиг дахин тоглогдсоор…
Нийгэм

“Гамлет” жүжиг дахин тоглогдсоор…

Урлаг Урлаг12/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hartsaga_gamlet_114393180332012-12-12-07-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр өвөл цагийн үзвэрийн нээлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн УДЭТ театрын хамт олноор бахархаж, баярлаж хүндэтгэсэн үзэгчид цөөнгүй байгаа билээ. УДЭТ театрын тайзнаа 33 жилийн дараа эргэн амилсан “Гамлет” үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл драмын театрын уран бүтээлчид энэ сарын 7-ноос эхлэн өдөр бүр “Гамлет”-ыг дахин тайзнаа тоглож байгаа юм. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан уг жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллаж байгаа билээ.

Ийнхүү сонгодог урлагийг бишрэн хүндэтгэдэг эрхэм үзэгчид маань УДЭТ театрд морилон саатаж Уильям Шекспирийн “Гамлет” жүжгийг таалан соёрхон уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.