Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Болор үзэг”-ийн эзэд тодорчээ
Нийгэм

“Болор үзэг”-ийн эзэд тодорчээ

Урлаг Урлаг28/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0d44b6dcf11eb9d38c0519ba9f154d2f_382596679599172012-12-28-02-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци”-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Болор үзэг" ёслол хүндэтгэлийн цэнгүүн 26-ны өдөр “iLoft”-т болж өнгөрлөө. Энэ үеэр радио, телевиз, фото, цахим сэтгүүл зүйн салбарын нийгмийн хариуцлагаа биелүүлж, олны таашаалд хүрсэн уран бүтээл туурвисан шилдэг сэтгүүлчдийг шалгаруулдаг бөгөөд энэ жил шилдэг 21-ийг шалгаруулж, автомашин, “Сваровски” брэндийн болор үзгийн эздээр тодруулжээ.

Шилдгийн шилдэг шагнал буюу автомашины эзнээр МҮОНТ-ийн “Эгэл амьдралын бор үнэн” нэвтрүүлгийн уран бүтээлчид тодорч болор үзэгтэн болсон юм. Харин сонины сэтгүүлзүйн салбарт “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ” гэсэн цуврал сурвалжлагаар, “Өдрийн шуудан”-ийн сэтгүүлч Ч.Болортуяа “Хэрэгждэггүй хууль сэтгэл хуурахаас цаашгүй” бүтээлээрээ “Болор үзэг”-ийн эзэн болж, хамт олноо баярлуулсан юм.

Тэгвэл мэдээллийн сайтын салбарт “GoGo” сайтын сэтгүүлч Ч.Дашдэлэг "Шороотой хутгалдсан эрүүл мэнд" нийтлэлээр, News агентлагийн News.mn сайтын тоймч Б.Болорсүх “Сонголтгүй гарц” нийтлэлээр тус тус оролцон болор үзэгтэн боллоо. Нийгмийн хариуцлагаа биелүүлэн сэтгэлийн ур, үгийн үнэн, үзэгний хурцаар олон сайхан бүтээл туурвин оны шилдгээр шалгарсан бүх сэтгүүлчиддээ дахин баяр хүргэе.

  • www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.