Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“1дүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Тэмка чимж байлаа
Оддын амьдрал

“1дүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг Тэмка чимж байлаа

Урлаг Урлаг17/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
temka_222615346552013-01-17-21-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг Б.Цацралын орчуулгаар Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар өчигдөр амиллаа. “Од” театрын тайзнаа тавигсан жүжигт “Х-Түц” хамтлагийн жүжигчин гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be-2” шоуны шилдэг таван оролцогч оролцон тоглолоо. Д.Сосорбарам өмнө нь “Х-Түц”-ийнхэнтэй Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид юм. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгожээ. Мөн тэрээр өнгөрсөн хавар Айн Рэндийн “Төгс” жүжгийг тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт нэр алдартай, чинээлэг бизнесмэн ноён Фалкнерийг нарийн бичгийн дарга нь хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал уг жүжигт өрнөнө. Санхүүгийн хямралд орсон Фалкнер өөрийн хадам ааваас зээл авсан боловч хүнд байдлаас гарч чадаагүй аж. Нэгдүгээр сарын 16-ны үдэш Фалкнер нарийн бичгийн дарга Карен Андретай хамт Нью-Йорк дахь пентхаус  байрандаа ирэх боловч дээврээс унан амиа алдсанаар жүжгийн үйл явдал өрнөх юм. Алдартай зохиолчын тус бүтээлд тоглосон Нарансолонго ,Тэмка нар үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Түүнчлэн жүжигчин Нарансолонгийн тоглосон хэсэг үзэгчдийг яахын аргагүй дэлгэцийнх нь өмнө уяж байлаа.
 
FACTnews.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.