Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Мөнгөн цом” яруу найргийн наадам 21 жилийн түүхтэй…
Уртын дуу

“Мөнгөн цом” яруу найргийн наадам 21 жилийн түүхтэй…

Урлаг Урлаг25/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-01-25_1234436149847482013-01-25-12-34[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо/МҮЧЗХ/, “Равжаа судлалын үндэсний төв” хамтран өчигдөр 21 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Хүүхдийн ордонд болсон тус наадамд “Дэлхийн яруу найргийн академи” энэ жилээс хамтран оролцож байхаар болжээ. Бид наадмын үеэр МҮЧЗХ-ны тэргүүн, МУИС-ын харьяа Улаанбаатарын их сургуулийн захирал доктор, профессор С.Байгальсайханаас дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ жил 21 дэх удаагаа болж байгаа “Мөнгөн цом” наадмын онцлог юу вэ?
Жил бүрийн наадам маань өөр, өөрийн онцлогтой болдог. Энэ жилийн хувьд дэмжиж оролцдог байгууллагуудын тоо өссөн. Мөн энэ жилээс ярилцаад зөвхөн яруу найргийн ном биш яруу найргийн болоод яруу найрагчийн тухай бичсэн номуудыг шалгаруулж байх нь зүйтэй гэж үзсэн. Тийм ч учраас энэ жилийн шилдэг тавд судлаачийн бүтээл багтсан байгаа. Ингэхээр хамрах цар хүрээний хувьд “Мөнгөн цом” наадам улам өргөн болсон гэж ойлгож болно.

-Энэ жил хичнээн уран бүтээлчийн бүтээл ирсэн бэ?
Яг яруу найраг гэдэг утгаараа 13 орчим ном бидэнд ирсэн. Мөн яруу найраг судалгааны ном тав, зургаан ном ирсэн. Ингээд хорь орчим бүтээлээс тавыг нь шалгаруулаад байж байна.

-Номын тоо цөөхөн сонсогдож байна л даа. Уран бүтээлчид маань бага гаргасан уу? Эсвэл шалгуур өндөр байв уу?
Ер нь бол гадуур дотуур ном их бичигдэж, хэвлэгдэж байна. Гэхдээ энд авч ирээд наадамд өрсөлдүүлье гэх хэмжээний ном тэр болгон гардаггүй юм.  

-Хэн, хэний ямар бүтээлүүд шалгарсан бэ?
За яруу найрагч Д.Сумьяа “Агнистийн шувуу” номоороо тэргүүн байр эзэлж, “Мөнгөн цом” хүртлээ. Удаах байруудад Эрдэнэт хотын яруу найрагч Г.Батсуурийн “Би өөрийнхөө замаар” ном болон яруу найрагч Ж.Батбаатар, утга зохиол судлаач Р.Нарантуяа болон шог зохиолч Д.Жаргалсайханы бүтээлүүд тус тус шалгарсан байгаа.

Бид мөн энэ үеэр “Равжаа судлалын үндэсний төв”-ийн тэргүүн Л.Одончимэдтэй цөөн хором хөөрөлдсөн юм.

Л.Одончимэд: Хутагтад зориулсан бүтээл олноор гаргана

-“Мөнгөн цом”-ын түүхээс хуваалцаач?
Одоогоос 21 жилийн тэртээ МҮЧЗХолбоо анх энэ наадмыг санаачлан зохион байгуулж байсан. Тэр үед Дорноговь аймагт ажиллаж байсан Равжаа судлалын ажил ч өрнөж байлаа. Тэр үеэс л хамтран зохион байгуулж байхаар болж өдий хүртэл алдалгүй хамт явж ирсэн.

-Догшин хутагтын мэндэлсэний 210 жилийн ой энэ жил болж байгаа. Ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
21 жилийн тэртээ энэ наадмыг анх зохион байгуулж байхдаа бид Догшин хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 190 жилийг тэмдэглэж байлаа. Харин энэ жил 210 жилийнх нь ой тохиож байна. Бид олон ажил төлөвлөсөн байгаа. Үүний нэг хэсэг нь яруу найргийн чиглэлээр хийгдэх ажлууд байгаа. Харин энэ ажлуудыг нээж “Мөнгөн цом” наадмыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Цаашид яруу найргийн төрлөөр их олон ажил хийгдэнэ. Манай хутагтын Юнескод бүртгэгдсэн таван эрдэм чадлынх нь нэг бол “Дорны суут яруу найрагч” юм шүү дээ. Тэгэхээр үүнийг хөгжүүлэх, хутагтынхаа шүлэг зохиолыг судлахаас гадна хутагт зориулсан шүлэг зохиолыг туурвих ёстой.

Д.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.