Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»2011 оны хамгийн их ашиг орлоготой 10 кино
Роман, Тууж

2011 оны хамгийн их ашиг орлоготой 10 кино

Урлаг Урлаг26/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
timthumb_(5)4557630602012-04-26-18-43[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Дэлхийн кино урлагийн салбар хэзээнээс л олз омог дүүрэн байдаг. Энэ онд дэлхийн нийтээр олон кино дэлгэцнээ гарсан бөгөөд эдгээрээс хамгийн их ашиг олсон 10 киног нэрлэж байна.

 

10. The Muppet Movie ($185 сая доллар): Энэ он талархалын баяраар нээлтээ хийсэн Жэсон Сегелийн энэхүү кино нь нээлтээ хийсэн даруй 65 сая долларын орлого олжээ. Телевизийн шоу нэвтрүүлгийн ярьдаг хүүхэлдэйгээс сэдэвлэсэн уг кинонд хүүхэд багачуудаас гадна эцэг эх нар ч ихээхэн татагджээ. Энэхүү бүтээл нь Оскард нэр дэвшинэ ч гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

9. X-Men: First Class ($195 сая): 

Мэтью Вагны найруулсан уг кино нь өмнөх цувралаасаа илүү сайн бүтээл болсон гэж олон хүн дүгнэж байгаа юм. Энэ зун нээлтээ хийсэн тус бүтээл нь кино сонирхогчдын цангааг тайлсан бүтээлийн нэг болж чадсан.

8. The Green Lantern: ($205 сая): Найруулагч Райн Рейнолдсийн бүтээл "Ногоон дэнлүү" киноны тасалбар нэг өдөр л 100 сая долларын ашиг олжээ. Уг кино нь гайхалтай уран төсөөлөлийг оруулснаас гадна инээдмийн өнгө аясыг нэж өгсөн юм. 

7. Super 8: 

Стивен Спилбергийн найруулсан Super 8 кино нь энэ зун дуусах хавьд дэлгэцнээ гарсан. Алдартай найруулагчийн энэ киноны тасалбар багагүй ашиг олсон ч үүнийг шүүмжлэх хүн ч мөн хэд хэд байсан. Тиймээс тийм ч сайн бүтээл болж чадаагүй гэж хэлж болно. 

6. Thor: ($251 сая):

Энэхүү бүтээлийн үйл явдал тэр чигээрээ хийсвэр орчинд үргэлжилсэн гайхалтай бүтээл болсон . Гэхдээ зарим нэг шүүмжлэгч үүнд хэт их фантас үйл явдалд хязгаар байх хэрэггүй гэж дүгнэжээ. Гэсэн ч зуны улирлын эхэнд нээлтээ хийсэн энэ кино багагүй ашиг олсон.

5. The Hangover 2 ($260 сая): 

Шарталт киноны эхний анги тун сайн үнэлэмж авсан бөгөөд дараагийн ангийг нь ч мөн энэ зун дэлгэцнээ гаргасан билээ. Гэвч эхний ангиа арай л гүйцсэнгүй гэж хэлэх хүн олон байв.

4. Pirates of the Caribbean: On Stranger Tides ($302 сая): 

Далайн дээрэмчдийн цувралын шинэ анги мөн л энэ зуны шинэ бүтээлийн нэг байв. Өмнө нь олон сая орлого олсон уг бүтээлийн шинэ ангийг сонирхох хүн олон учир үүний хэрээр ч багагүй ашиг олсон. Өмнөх ангид тоглосон зарим жүжигчид дүрээ орхин харин Жонни Депп л ахмад Жек Спаровын дүрдээ үнэнч үлдсэн юм.

3. The Twilight Saga: Breaking Dawn (Part One) ($310 сая): 

Саяхан нээлтээ хийсэн энэ киноны хувьд яг одоогоор дэлхийн нийт ашиг нь 310 сая хүрээд байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэнэ. Тиймээс энэ кинонд шууд дүгнэлт хийх арай л эрт байгаа юм.

2. Harry Potter and the Deathly Hallows Part II ($325 сая): 

Энэ киног мэдэхгүй хүн ховор болсон. Харри Поттерийн 7 цуврал үүгээр дуусч үзэгчдэд баяртай гэж хэлсэн билээ.

1. Cars 2 ($370 сая):

Пиксар компанийн "Машинууд" хүүхэлдэйн киноны 2 дугаар анги нь "Тоглоомын түүх 3" хүүхэлдэйн кино шиг 415 сая доллар цуглуулж чадаагүй ч энэ оны ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлж чаджээ. Хүүхэлдэйн киногоороо тэргүүлэгч Пиксар компани ирэх онд "Мангасуудын компани" хүүхэлдэйн киноны 2 дугаар ангийг бүтээн дахин амжилт тогтоож ч магадгүй юм. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын нэр дэвшигчид тодорлоо

16/05/2025

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.