Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Хакерийн хамгийн алдартай хохирогчид
Роман, Тууж

Хакерийн хамгийн алдартай хохирогчид

Урлаг Урлаг26/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
865ae69300a6555b879ad342ca17b2c9_10373_(1)3145883822012-04-26-19-10[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хакерийн хамгийн алдартай хохирогчид

Николь Шерзингер. Түүний твиттерт хакерууд нэвтэрч, худал зүйл бичсэн байжээ. Тэд дуучин бүсгүйн өмнөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Рон Полыг дэмжихийг уриалсан байв. Харин Николь хэвлэл мэдээллээр хакерийн халдлагад өртсөнөө мэдэгдэхэд тэд мессэжийг маш хурдан арилгасан байлаа.

“No Doubt” хамтлагийнхан. Николь Шерзингерийн твиттерт нэвтэрсэн хакерууд “No Doubt” хамтлагийнхны твиттерт мөн нэвтэрч, адил зүйл бичсэн байлаа. Харин тус хамтлагийн гишүүд сонгуульд ийм сонголт хийхгүй гэдгээ мэдэгджээ.

Ванесса Хадженс. 2007 онд хакерууд түүний хувийн нүцгэн зургуудыг хулгайлан авч, онлайнаар цацсан байна. Харин Холбооны Мөрдөх Товчооныхон уг хэргийг мөрдөн шалгажээ.

Скарлетт Иоханссон. Мөн л Ванесса Хадженсийн нэгэн адил түүний нүцгэн зургуудыг хакерууд онлайнаар цацсан аж.

Кирешоун. Рэппер бүсгүйн 17 настай байхдаа авахуулж байсан хувийн зургуудыг хакерийн бүлэглэл хулгайлж, мөн л онлайнаар цацаж орхижээ.

Парис Хилтон. 2005 онд алдарт өв залгамжлагч бүсгүйн iPhone гар утсанд 17 настай хакер залуу нэвтрэн орж, холбоотой бүхий л хүмүүсийн талаар мэдээлэл хулгайлжээ.

Мила Кунис. Алдарт жүжигчин бүсгүйн и-мэйл хаягт нэвтэрсэн хакерууд түүнийг “Friends with Benefits” киноны хамтран тоглогч Жастин Тимберлэкийг харж явдаг, түүнд таалагдах гэж хичээдэг хэмээн цуу яриа дэгдээсэн байна.

Жулиан Хью. Түүний хувийн хаяг, компьютер луу нэвтэрсэн хакерууд усны хувцастай хэдхэн зурагнаас өөр шуугиан дэгдээчих юу ч олсонгүй.

Мили Сайрус. Тэр хоёр ч удаа хакеруудын хохирогч болж байсан. Хакерууд Милигийн и-мэйл хаяг болон хувийн зураг руу нэвтэрч, хэд хэдэн зургийг нь хулгайлсан байна.

Блейк Лайвели. Түүний нүцгэн зургийг хакерууд олж аваад онлайнаар цацсан. Харин Блейк үүнийг өөрийнх нь зураг биш гэж баталсаар л байгаа.

Линдсей Лохан. 2007 онд хакерууд Линдсейгийн Blackberry утсанд нэвтэрсэн ч олигтой зураг олж чадаагүй байна. Харин Парис Хилтонтой харилцаж байсан сонирхолтой мессэжүүдийг нь олж, олон нийтэд дэлгэжээ.

Ким Кардашиан. Түүний твиттерт хакерууд нэвтэрсэн ч энгийн хэдэн мессэжнээс өөр зүйл олоогүй байна.

Гвинет Пэлтроу. Их Британийн News International компанийн сэтгүүлч түүний дуут мессэжинд нэвтэрч, түүний хувийн нууцыг дэлгэж байсан удаатай.

Селена Гомез. Түүнийг алдарт залуу дуучин Жастин Бибертэй дотносож эхлэх тэр үед Facebook-т нь нэвтэрсэн хакерууд Селенаг шинэ найз залуутай болсныг зарлажээ.

Жессика Альба. Ванесса Хадженс болон Скарлетт Иоханссоны нэгэн адил нүцгэн зурагнуудаа онлайнаар цацуулж, хакерийн хохирогч болсон бас нэг алдартан бол Жессика Альба юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

07/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

07/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

07/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

07/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.