Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Чамдаа хэлье (шүлэг)
Утга зохиол

Чамдаа хэлье (шүлэг)

Урлаг Урлаг20/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hairtai_gej9368609722013-03-20-17-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хонгор минь чамдаа 
Хайртай гэж олон хэлээгүй
Зүүдэнд ирж зүрх тэвэрсэн
Заяаны хань минь гэж шивнээгүй

Яг одоо хэлье
Ямар их хайртайгаа Бат нотлоё
Хэнээр ч солихгүй Эрдэнэ минь
Хэзээ ч жаргахгүй наран минь

Хүүдээ нялхарч хошуу дэвсэн
Хайрлан өхөөрдөх аав минь 
Хорвоод намайг ээж гэж дуудуулан
Хөөрхөн үрсээр баяжуулсан шидтэн та

Өвлийн жаварт хайрагдан
Өрцөө дааруулж ирээд
Өвөрт чинь дулаацан 
Үнэрт чинь мансуурах дурлам

Өөр хүүхнээс харамлан 
Өргөст харцаар шилбүүрдэхэд
Үнэнч шүү чамдаа гээд
Үнсэх чинь сайхан

Хааяахан оройтож ирээд
Хөлөө өргөн сэмхэн гишгэлж
Уучлал эрэн түнтэг түнтэг
Уруул цорвойн бөндөн бөндөн

Харанхуй нөмрөх орчлонд
Хайраараа гэрэлтүүлэх зул минь
Хальж баясах жаргалд 
Хамж хөөсийг нь дундлах шүүгч минь

Ороод ирэхэд гэр дүүрдэг
Очоод тэврүүлэхэд бие дүүрдэг
Хаан байлаа ч чи өрсөлдөгчгүй
Хатан байлаа ч над шиг жаргахгүй

Н.Туяа 2012.12.6

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Номын сангаас хамгийн олон хүн зээлсэн номоор “Хөвгүүн ирлээ” тодорчээ

03/02/2026
Утга зохиол Урлаг

“Р.Чойномд тулгасан ял” ном нийтийн хүртээл боллоо

03/02/2026
Утга зохиол Урлаг

“Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо

30/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.