Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо
Утга зохиол

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

Урлаг Урлаг17/04/2026Шинэчлэгдсэн:17/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лондонгийн Эзэн хааны нэрэмжит коллежийн судлаачид зохиолч Уильям Шекспирийн 1613 онд нийслэл хотноо худалдаж авсан цорын ганц байшингийн байршлыг яг таг тогтоожээ. Зохиолчийн ач охин 1665 онд байшинг зарсантай холбогдох эрх зүйн хоёр баримт бичигт үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн юм.

Үндэсний төв архивт хадгалагдаж байсан баримтуудыг тун санамсаргүй байдлаар нягтлан судлахад их зохиолчийн эзэмшилтэй холбоотой болох нь тодорчээ. Шинэ нотлох баримтаар бол зохиолчийн байшин дундад зууны үеийн хийцтэй, L хэлбэрийн барилга байжээ. Байшингаас холгүйхэн Уильям Шекспирийн хамтран эзэмшдэг Блэкфрайарс театр байрлана.

Уильям Шекспир хамтран эзэмшдэг театрынхаа ойролцоо үл хөдлөх хөрөнгөтэй гэх баримтыг түүхчид эртнээс мэддэг байсан ч байршлыг нь тодорхойлж чадаагүй өнөө хүрсэн. Харин дээрх баримт Уильям Шекспир 1613 онд Глоб театр шатсаны дараа төрөлх хот руугаа бүр мөсөн буцсан гэх итгэл үнэмшлийг эргэлзээнд оруулж байна. Учир нь Блэкфрайарс театраас ердөө таван минут алхах зайд хувийн байшинтай байсан жүжгийн зохиолч “VIII Хенри”, “Хоёр язгууртан” зэрэг Жон Флетчертэй хамтран бичсэн сүүлийн жүжгүүдээ гэртээ туурвисан байх магадлалтай гэнэ.

Байшин 1665 он хүртэл Уильям Шекспирийн гэр бүлийн эзэмшилд байгаад ач охин Элизабет Холл Нэш Барнард нь зарж борлуулснаас жилийн дараа Лондоны их түймэрт бүрэн сүйджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026
Утга зохиол Урлаг

Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ

06/05/2026
Утга зохиол Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.