Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Их эзэн хааны театр” сонгодог, модерн бүжиг толилуулна
Нийгэм

“Их эзэн хааны театр” сонгодог, модерн бүжиг толилуулна

Урлаг Урлаг26/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
577691_230059460469662_261007695_n3209338212013-03-26-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмэх театр мэндэллээ. “Их Эзэн Хааны Театр” нь өнгөрсөн 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд тайзны урлагийг хөгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн шинэ төрлийн урлагийг хүргэх зорилготой ажээ. Гэхдээ үндэсний монгол өв уламжлалыг хэвээр нь хадгалан үлдээх бөгөөд урлагийн бүх чиглэл рүү хандсан уран бүтээл туурвихаараа онцлогтой юм байна. Театрын уран бүтээлчид ч орчин үеийг илэрхийлэх тэр дундаа маргаашийн залуусын хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэх тэдний таалалд нийцэхүйц хэмжээний бүтүүлээд тавих зорилго агуулж байна. Тэр ч утгаараа хуучнаа үгүйсгэхгүй, хэт ирээдүйг бүрдүүлэх хүсэлтэй ажээ. Ийнхүү тэд театрынхаа анхны тоглолтоо “ROYAL” бүжгийн үдэшлэг буюу сонгодог урлагийн тоглолтоор нээх гэж байна. Энэ тоглолт сонгодог урлагийг үндэсний урлагтай хослуулах бөгөөд орчин үеийн урлагийг дэмжих, таниулах зорилготой ажээ.Тоглолтонд пост модерн, хард модерн, нийтийн урлагийн бүжгүүд тоглогдоно. Түүнээс гадна Дон Гихот, Обер, Карсар, Жизель зэрэг дэлхийн сонгодгуудын хэсгээс тоглох ажээ. Энэ тоглолт бүхэлдээ сонгодог урлагийн хувьсалыг танд мэдрүүлж, нэгэн тайзнаа бүх урлагийн цогцыг хүргэхээрээ онцлогтой юм байна.Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт сонгодог урлагийн балет бүжнэ. Энэ хэсэгт гадны алдартай бүжигчид урилгаар оролцох юм байна. Тухайлбал, тус театрын найруулагч, багш Д.Дашлхагвын шавь болох Сөүлийн театрын бүжигчин Цолмон Солонгос улсын хамгийн шилдэгт тооцогдох бүжигчинтэй хамтран оролцох ажээ. Харин 2 дугаар хэсэгт модерн бүжиг буюу орчин үеийн бүжиг олны хүртээлд хүрнэ.
 
Ийнхүү гадаадын жишгийг эх орондоо нэвтрүүлж, хөгжүүлэх, урлагийн чанарыг өндөр болгох, уран бүтээлч, үзэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх өргөн санаа агуулж байгаа тус театрын хамт олон Монголд өмнө нь тоглогдож байгаагүй гүйцэтгэл өндөр “Royal” тоглолтоо дэлхийн түвшинд танд толилуулахаар бэлтгэж байна. Ингээд “Royal” тоглолт 4 дүгээр сарын 3-нд 19 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа ганцхан удаа болно. Эрхэм таныг сонгодог, модерн бүжгийн үдэшт саатахыг урьж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамааран 50, 80, 100 гэсэн үнэтэй бөгөөд Дуурийн театрын кассаар худалдан авах боломжтой.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

“Алтан Феми” олон улсын кино наадамд Монгол бүтээлүүд шагнал хүртлээ

05/05/2026

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.