Уучлаарай тамхи байвал та надад өгөөч
Уцаарлалгүй гал байвал асаагаач
Тамхичин бишээ гэхдээ хэд сороодохьё
Таныг хань болгож уушгаа жаахан хорлоодхоё
Тэртэй тэргүй би 3 дугаар хороололд гэртэй
Тэндхийн утаанд хордоод дуусаж байгаа хүн
Хорт утааны баг зүүхээс наах нь болоод
Хоног өдрийг тоолон хаврыг хүссэн хүн
Утаан дунд шөнөөр Улаанбаатар харагдадгүй
Унтаж байгаа хүмүүс угааранд хордоод үхэхвий
Хаалга цонхоо бөглөөд хашир хандахгүй бол
Халиад нэг өглөө тэнгэрт сэрж мэдэхвий
Олон жил гишүүд түмэн сайхан зүйл амласан
Олонд хүрсэн зүйл огт алга
Гэр хорооллыг хүртэл нүүлгэнэ гэж хуцсан
Гэрийн хүртэл буулгаад байранд оруулах юм гэсэн
Өөрсдөө тэд чинь эрүүл агаарт хаустай
Өнгөн нүүрэндээ эргүүттэл ярих авьяастай
Сонгууль дөхвөл ажилж сонгогдвол амардаг
Сонин сэтгэхүйтэй сонгодог маягийн сармагчингууд
Орцны хаалга нээвэл оройн цагт манантай
Огтоос би андуурж аюулын харанга утаатай
Олны бухимдал уцаар цээжиндээ л бугширна
Орныхоо төлөө сонгогдсон 76-д үл хүрнэ
Миний таны гэр бүл үр хойч
Манант ирээдүйд идэгдээд л байх гэжүү
Утаанд хордож үхэхийн цагт харин
Улсаасаа гомдол нэхэж авснаасаа хашгирах болж байна уу
Уучлаарай тамхи байвал та надад өгөөч
Уцаарлалгүй гал байвал асаагаач
Таныг хань болгож уушигаа жаахан хорлоодхоё
Тэртэй тэргүй би утанд хордоод дуусаж байгаа хүн
Э.Бум-Эрдэнэ
www.URLAG.mn