Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын qилармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө.
Улирлын нээлтийн тоглолтын онцлох зочин уран бүтээлчээр дэлхийн нэрт виолончель хөгжимчин Амит Пелед уригдаж А.Дворжакийн алдарт виолончелийн концертыг гоцлон тоглож, зочин удирдаачаар Одсүрэнгийн Нямсайхан Улсын филармонийн симфони оркестрыг удирдаж Л.Бернстайн, Г.Малер, А.Копланд, И.Стравинский зэрэг дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс эгшиглүүллээ.


