Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Морин хуур (шүлэг)
Утга зохиол

Морин хуур (шүлэг)

Урлаг Урлаг16/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
morin_huurr7507832312013-04-16-16-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа 

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь ч зурайна

Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө
Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана

Хоёрхон чавхдасны эгшгэнд
Хорвоо юундаа уярана вэ
Хоёрхон чавдасны эгшгэнд
Хорвоо юундаа баясана вэ

Буурал хорвоогийн түүхийг
Буман олны хүслийг
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Хорвоо гэдэг хоёрхон өнгө
Хар цагаан хосолно
Хотол гэдэг хос амраг
Зовлон, жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий. Шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж вий. Хагацал гэж бий

Хорвоо гэдэг өргөн ч
Хотол гэдэг олон ч
Хоёрхон чавхдасанд багтааж
Холбохын учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна

Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө

Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

 М.Цэдэндорж

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026
Утга зохиол Урлаг

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

18/06/2026
Утга зохиол Урлаг

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.