Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Морин хуур (шүлэг)
Утга зохиол

Морин хуур (шүлэг)

Урлаг Урлаг16/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
morin_huurr7507832312013-04-16-16-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа 

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь ч зурайна

Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө
Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана

Хоёрхон чавхдасны эгшгэнд
Хорвоо юундаа уярана вэ
Хоёрхон чавдасны эгшгэнд
Хорвоо юундаа баясана вэ

Буурал хорвоогийн түүхийг
Буман олны хүслийг
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Хорвоо гэдэг хоёрхон өнгө
Хар цагаан хосолно
Хотол гэдэг хос амраг
Зовлон, жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий. Шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж вий. Хагацал гэж бий

Хорвоо гэдэг өргөн ч
Хотол гэдэг олон ч
Хоёрхон чавхдасанд багтааж
Холбохын учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна

Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө

Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

 М.Цэдэндорж

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

ФОТО: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

17/11/2026
Театр Урлаг

УДЭТ 95 жилийн ойдоо зориулан долоон номын бүтээлийг өргөн барьж байна

17/11/2026
Утга зохиол Урлаг

“Хэнз эгшиглэн” номд 81 сурагчийн шүлэг багтжээ

17/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.