Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөрш гурван улсын циркийн тоглолт тун удахгүй болно
Нийгэм

Хөрш гурван улсын циркийн тоглолт тун удахгүй болно

Урлаг Урлаг29/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
197221384902022013-04-27-16-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Шинэ цирк” төвөөс ирэх сард Хятадын жүжигчид, ОХУ-ын циркийн сургуультай амьтдыг жүжигчидтэй нь хамт урьж “Хөрш гурав” нэртэй тоглолт хийхээр болжээ. Тус тоглолтоо ирэх сарын 25-наас зургадугаар сарын 01-ний хооронд хийхээр товлоод байна.

Тоглолтын дийлэнхийг Оросын сургуультай амьтдын үзүүлбэр эзлэх юм. Тус улсын таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтан ирнэ. Сибирийн хүрэн болоод Канадаас авчирч сургасан том баавгайнууд. хоёр хөл дээрээ зогсохоор гурван метр өндөр болдог гэнэ.

Тэд хоёр хөл дээрээ зогсоно, дугуй унана, бүжиглэнэ, нарийхан утсан дээр зогсоно. Харин галуунуудын хувьд гулгаж, саадтай төмөр дээгүүр харайж, сургуультай морьдын үзүүлбэрийг дуурайж хийж олныг баясгах юм байна. Мөн чонотой хамтарч тоглох алиалагчийн үзүүлбэр байгаа гэнэ. Оросын циркийн сургуультай сармагчин, тахианууд ч үзэгчдийг уйдаахгүй. Амьтдыг нүүдлийн циркийнхээ майхандаа байрлуулах юм байна.

 Зарим нэгд нь зориулж байр бэлтгэхээр болжээ. Баавгайнууд тусгай тортой. Мөн галуу, тахианд ч зориулсан хайрцаг, сав хэрэгтэй болж байгаа гэнэ. Мэдээж баавгай, чоно, нохойг махаар тэжээнэ. Тиймээс тэдэнд зориулаад үхэр, тахиа, гахайны мах бэлтгэж байгаа гэсэн. Энэ удаагийн тоглолтоо өөрсдийнхөө нүүдлийн майхан циркт хийх юм байна “АСА” цирк “Амьтан хамгаалах нийгэмлэг” гээд олон улсын байгууллагын гишүүн болсон юм билээ.

Тус байгууллагын гишүүн орнуудыг цирктээ амьтантай тоглолт хийхийг хориглодог. Энэ дүрмийн дагуу “АСА” циркт сургуультай амьтдын тоглолт хийх боломжгүй болсон гэсэн. Нүүдлийн майхан 800 хүний суудалтай 12 метрийн өндөр, дөрвөн том баганатай, гаднаа амьтдаа байрлуулах байртай, дотроо зориулалтын суудалтай тул боломжийн юм байна. Эхний тоглолтуудаа Улаанбаатарт хийгээд хүмүүс сонирхоод, үзэгч олонтой байвал Дархан, Эрдэнэтэд аваачих төлөвлөгөө гаргажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.