Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Усны гудамж” олон ангит киноны хэвлэлийн бага хурал боллоо
Нийгэм

“Усны гудамж” олон ангит киноны хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг Урлаг01/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGL62763869293842013-05-01-14-16[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Усны гудамж" хэмээх олон ангит киноны уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү киноны продюсерээр бидний дунд "АХА" нэвтрүүлгийн санаачлагч гэдгээрээ танил болсон “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, зохиолчоор Д.Төрмөнх, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир, нэгдүгээр найруулагчаар Ж.Отгонбаяр, зургийн даргаар Я.Болдбаатар, ерөнхий зураглаач О.Амарбаясгалан нар ажиллаж байгаа юм байна. Харин гол дүрүүдэд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, СТА Ц.Эрдэнэбат, СТА А.Энхбаяр, Х.Санги-Очир, А.Адилцэцэг, Б.Баярсанаа нар тоглож буй аж. Мөн жүжигчин Г.Равдан, дуучин Д.Болд зэрэг олны танил эрхмүүд ч өөрийн нэрээр тоглож, кинон дахь амьд харьцааг холбосон хэсгүүдэд гарах гэнэ

Эдгээр уран бүтээлчид Монголын улс төр, нийгмийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг ихээхэн судалж, монгол ахуйгаа түлхүү харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг холбон тусгахыг зорьжээ. Эхний таван ангийн зураг авалт хийгдэж дууссан бөгөөд Монголын нийгмийн амьдралыг тольдох таван өөр айлын нэгнийхэд нь гэхэд Төрийн соёрхолт, Ц.Төмөрбаатар тоглож, эхнэрт нь Дарханы жүжигчин бүсгүй, харин хүүд нь СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан дүр бүтээжээ.  
"25 дугаар суваг телевиз", "SBN", "MovieBox" телевизээр цацагдан үзэгчдийн хүртээл болох энэ киног эхний ээлжинд 30 анги хийхээр төлөвлөсөн байгаа ч  цаашид Европын сериалууд шиг үргэлжлүүлэх зорилттой байгаагаа хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Гэр” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/03/2026

Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь

10/03/2026

“Их говийн манаач” баримтат кино Пусаны “Монгол кино өдөрлөг”-ийг нээнэ

10/03/2026

Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

10/03/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.