Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг "Соёл Эрдэнэ" хамтлагийн хөгжимчин Б.Наранбаатарын охин Н.Наран-Оюу буюу "Nora" Буриадад од болоод байгаа ажээ. Хөгжмийн зохиолч, аранжировшикийн мэргэжил эзэмшсэн түүнд аавынх нь дуулдаг, хөгжимддөг бүх талын авьяас өвлөгдсөний дээр гоо үзэсгэлэнг харамгүй заяажээ.
Nora ОХУ-д найрал дуу, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Тэрээр суралцах явцдаа Бээжин, Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Өвөрмонголын Одон телевизэд дадлага хийх явцад түүний Орос школь хүмүүст таалагдаж, хамтран ажиллах саналууд ихээр ирсэн байна. Одон телевизэд дадлага хийх явцдаа бичсэн хоорын найрал дууны бүтээлүүд түүнийг Хятадад танил болгожээ. Мөн Буриад, Хятад, Өвөрмонголд зохиогддог фестивалуудын нээлт, хаалтын хөгжмийг бичиж ирсэн байна. Авьяас чадалтай уран бүтээлчдэд дууг нь зохиож өгдөг урын сан одоогоор 50 гаруй дуутай. Nora өөрийн бие даасан хоёр цомог гаргасан бөгөөд мэргэжлийн төвшинд тавьсан "Би чамтай" хэмээх тоглолтынх нь дараа Буриадын хэвлэлүүдэд нэг хэсэгтээ л түүний тухай шуугижээ.
Ийнхүү дуучин Н.Нар-Оюугийн фото зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
www.URLAG.mn