Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»МУТШ, Ардын зураач Л.Гаваагийн намтар уран бүтээл
Бусад

МУТШ, Ардын зураач Л.Гаваагийн намтар уран бүтээл

Урлаг Урлаг06/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Л241405692013-06-06-12-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ГАВАА Лувсангийн

1920-1991

Ардын Зураач (1975), МУТШ (1946).

Монгол улсын шинэ үеийн театрын урлаг өөрийн хөгжлийн түүхэндээ олон арван шилдэг нэрт уран бүтээлчдийг төрүүлэн гаргасны нэг нь манай алдарт уран зураач Л.Гаваа билээ. Л.Гаваа бүр бага наснаасаа эхэлж театрын урлагтай амьдралаа холбож манай театрын тайз жинхэнэ реалист урлагийн тайз болж бойжиход үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.Л.Гаваа 1921 онд одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт малчин ард Лувсангийн гэрт мэндэлжээ. 1929 оны хавар дөнгөж 8 настай байсан Гаваа анх, нийслэл хотод ахыгаа дагаж ирээд сургуульд суралцжээ. Бүр тэр үеэс зурагт авъяастай болохыг нь Померанцев гэгч орос багш гадарлаж, идэвхийг нь өрнүүлэх юмсан гэдэг бодол төржээ. Нөхрийн төлөө халуун сэтгэл тавьдаг Зөвлөлтийн хүний үнэнхүү чармайлт Гаваагийн амьдралд нөлөөлж зураг улам их сонирхох болгосон байна.

Померанцев багш тэр үед аравхан настай байсан Гавааг зураач болгох, тэр тусмаа бүр сайн зураач болгох гэсэн санаандаа хүрэхийн тулд зураг чимэглэл, тайз заслын ажилд, цаг ямагт оролцуулж дагалдуулан сургаж эхэллээ. Энэ үед багшийгаа дагалдан «Хонины булаг», «Хоёр эзний ганц зарц» гэдэг жүжгийн тайз засал хийхэд оролцсон байна. Залуу зураачийн идэвх авъяас улам өссөөр л байв. Ингээд таван жил өнгөрөхөд «Сүрэг чоно», «Шинэ хүн» жүжгүүдийн тайз заслыг хийсэн нь амжилттай болжээ.

1942 онд «Оросын асуудал», «Намайг хүлээ», 1944 онд «Миний баясгалан» гэдэг жүжгүүдийн тайзны асуудлыг хариуцан авч хийсэн нъ залуу зураач Гаваад зураачийн. асар их авъяас буйг харуулжээ.

Ингээд Л.Гаваа 1947 онд Ленинград хотын Репины нэрэмжит зургийн академийн театрын тайз заслын ангид орж суралцаад 1952 онд төгсөж ирлээ. Сургуулиа төгсөж дипломын ажил хийхдээ Мусоргскийн «Ховащина» дуурийн бүрэн тайз заслыг хийсэн нь багш нараасаа онц үнэлэлт авчээ. Чухам үүнээс хойш Л.Гаваагийн авъяас билэг улам ундарч үргэлжлэн өссөөр олон арван жүжгийн тайзны чимэглэлийг чадварлаг бүтээсээр иржээ. Л.Гаваа «Отелло», «Строконец нутгийн хөөрөгт цоорч», «Бахчисарайн оршлолт булаг», «Скапены дамшиглал», «Эрхүүд болсон явдал», «Тамирын бэр» зэрэг олон жүжгийн тайзны чимэглэл хийжээ. Ялангуяа тайзны чимэглэлийн үнэтэй нүсэр илүү зардлыг өөрчлөн хөнгөлж, жүжигчдийн тоглолтыг тодотгох орчин үеийн урлагийн хөгжилтэй холбох талаар «Эрхүүд болсон явдал», «Отелло»-гын шинэтгэсэн засал зэргээр ихээхэн эргэлт гаргасан юм. Театрын тайз чимэглэлийн тал дээр Л.Гаваагийн уран бүтээлийн амжилтын үндэс нь уг жүжгийн утга санааг илчлэн чадсан үнэн бодит байдалтай, бас тэгээдтухайн онцлог хэлбэрүүдийг илэрхийлэн гаргаж, өнгө будаг тохирсон үзэмж бүхий нь үзэгч олонд үнэмшигдэхүйц бөгөөд Монгол театрын өвөрмөц байдлыг тусгаж чадсан байдагт оршино.

Театрын тайзны урлагаас үүдэн кино чимэглэлийн бие даасан урлагийн хэсэг буй болох явдалд уран зураач Гаваа маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.