Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Ч.Алтан-Өлзийгийн мөрөөдлийн дүр юу вэ?
Нийгэм

МУГЖ Ч.Алтан-Өлзийгийн мөрөөдлийн дүр юу вэ?

Урлаг Урлаг08/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d6e27a9c164e0cbeoriginal_copy6879494012013-06-08-14-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУГЖ Ч. Алтан-Өлзийг бид “Өнөр бүл” киноны Гармаагийн дүрээр нь илүүтэй мэднэ. Бүр “гажиг” Гармаа хэмээн тодотгох нь ч цөөнгүй. Тэрбээр “Гэрлэж амжаагүй явна”, “Сахиул уу сахиус уу?”, “Говь хянганд тулалдсан нь” гэх мэт 60-аад уран сайханы кино, 120-оод жүжгийн гол болон туслах дүрийг амилуулсан билээ.

МУГЖ Ч.Алтан-Өлзий урлагийн сургууль төгсөөгүй, ч сурсан биш төрсөн авъяасаараа Монголын урлагт 40 гаран жил зүтгэж өөрийн орон зайг хэдийнэ бий болгосон нэгэн.

Түүнийг үзэгчид хүлээдэг бас санагалздаг. Энэ аугаа жүжигчин “хүнд хүсэл мөрөөдөл зорилго заавал байдаг”  хэмээн хэлэх дуртай нэгэн. Тэрбээр “Би бууц ханхалсан, сумын төв ховорхон ордог, бүхий л амьдралаа малынхаа төлөө зориулсан хөдөөний хөх өвгөний дүрд тоглох юмсан гэж боддог” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг. Гэвч одоогийн залуу зохиолчид уламжлалт монгол ахуй байдлаа мэдэхгүй учраас тийм зохиол мэдэрч бичиж чадахгүй байгаад бага зэрэг эмзэглэдгээ ч хэлжээ. Ямарваа зүйлийг мэдэрч бичиж, түүнийг нь мэдэрч амилуулна гэдэг жинхэнэ уран бүтээл болов уу?

Түүний мөрөөдлийн дүр энгийн л нэгэн хөдөөний малчин өвгөн.  Энгүүн яриатай, ихийг бодож, амьдрал үзсэн тийм л нэгэн дүрийг дэлгэцнээ, тайзнаа амилуулах. Энэ бол аугаа хүмүүний энгийн мөрөөдөл.  Угаас ч хамгийн энгийн хамгийн аугаа байдаг гэдэг дээ.

Эх сурвалж: MobileNews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.