Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мөрөөдлөө биелүүлсэн жүжигчин бүсгүй алаг нүдэн Одноо
Оддын амьдрал

Мөрөөдлөө биелүүлсэн жүжигчин бүсгүй алаг нүдэн Одноо

Урлаг Урлаг01/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
497eae77c0f1fcbdoriginal2508935552013-07-01-17-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Х ТҮЦ” продакшины жүжигчин алаг нүдэн Одноог танихгүй хүн үгүй гэхэд болно. Учир нь тэрбээр  1989 онд УБИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш урлагийн тогоонд “чанагдсан” нэгэн.

Тэрбээр уран бүтээлийн гараагаа “Хүүхэд залуучуудын театр”-аас эхэлж байсан бөгөөд 1991 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн байдаг. Харин 2000 оноос хошин урлагтай холбогдож өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар явна.

Олноо хүндтэй түүний бүтээлүүдээс дурьдвал,  “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн юм.

Тэрбээр мөрөөдлөө биелүүлж чадсан чадварлаг жүжигчин. Учир нь түүний мөрөөдөл кино бүтээх байсан бөгөөд “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” кинонуудыг амжиллтай найруулж мөрөөдлөө биелүүсэн гэдэг. Мөн “ODNO`s talk show” нэвтрүүлгийг бэлтгээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэрбээр зочидтойгоо элдэв хачиргүй сонирхолтой ярилцлага өрнүүлж аль хэдийнэ өөрийн үзэгчидтэй болсон билээ.  

Ингээд хошин урлагийн томоохон төлөөлөлд зүй ёсоор багтдаг олноо “Алаг нүдэн” хэмээн өргөмжлөгдсөн гавъяат жүжигчиндээ ажил амьдралын өндөр амжилт хүсье.

Б.Хорлоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026

Г.Анузул: Иринатай хамт хайрлаж, шаналсан болохоор “Сүүлчийн бороо” жүжигтээ хамгийн их хайртай

25/03/2026

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.