Хоёр эхнэрийн гурван охинтой МУГЖ С.Жавхлан энэ жил улс төрд явцгүй гэдгээ мэдээд эргэн уран бүтээлдээ орж үндэсний, омгорхол шинжтэй уран бүтээлүүдийг хийж эхлэх болсон билээ. Харин үүний хажуугаар тэрээр хүү хүсэн хүлээж байсан нь нууц биш ээ. Гэтэл түүний санаснаар болж “Шуранхай” этник группийн гишүүн асан Г.Эрдэнэчимэг түүнд зургаадугаар сард нуган үр төрүүлж өгчээ.Удам залгах хүүтэй болсондоо гавьяат их л сэтгэл хангалуун байгаа бөгөөд харин олны хэл ам, хараанаас нэлээд нууцалж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, мөр зэрэгцэн явдаг урлагийнхандаа хүртэл хүүгийнхээ тухай төдийлөн ам нээхгүй байгааг түүний ойрын эх сурвалж хэллээ. Гэхдээ урлагийнхан л болсон хойно энэ удаа араг түшиж төрсөн болов уу, аль эсвэл эмнэлэг бараадаж төрсөн болов уу хэмээн нэлээд сониучирхацгааж байгаа гэнэ лээ.
Гавьяат маань хүү төрүүлж өгсөн эхнэр Г.Эрдэнэчимэгээ төрөөд удаагүй байгаа ч уран бүтээл хийхэд нь тусалж, дэмжиж байгаа бөгөөд саяхан нэгэн хамтарсан дуу хийж, Т.Баясгалантай хамт дуулж байснаасаа ч илүү олонд хүргэнэ хэмээн омгорхож буй хосууд баяр наадам болон ойр дотныхоо хүмүүсийн ганц нэг арга хэмжээнд хосоороо дуулж яваа гэнэ. Ямартай ч хүүтэй болохын сацуу эхнэртэйгээ хос дууны шинэ шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа МУГЖ С.Жавхлангийн ажил, амьдрал энэ зун олз омог, азаар дүүрэн байгаа сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn