Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“21 аймаг 21000 ном” төсөл хэрэгжиж эхэллээ
Уртын дуу

“21 аймаг 21000 ном” төсөл хэрэгжиж эхэллээ

Урлаг Урлаг23/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1c81fefadc94b9ecbig9825472202013-07-23-09-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Номтой нөхөрлөе клуб” энэ сараас эхлэн Монголын хойч ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын оюунд зохих хувь нэмэр оруулах үүднээс “21 аймаг 21000 ном” хэмээн төслийг эхлүүлээд байгаа аж.

Тус төрийн бус байгууллага нь уг төслийн хүрээнд аймгийн номын сан болон сургуулиудад олон төрлийн 1000 гаруй номыг хандивлахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар уран зохиол, шүлэг яруу найраг, хувь хүний хөгжилийн гэх мэт төрөл бүрийн сүүлийн үеийн чухал хэрэгцээтэй 900 гаруй ном цуглараад байгаа гэнэ.

  Энэхүү төсөл нь Хөвсгөл аймгаас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ долоо хоногт багтаж цуглуулсан номнуудаа хүргүүлэхээр зэхэж байна. Цаашид эл арга хэмжээ үргэлжилж бусад аймагт хэрэгжинэ.

Иймээс “Номтой нөхөрлөе клуб”-ийнхэн тухайн орон нутагт төрж, өссөн хүмүүст хандан дэмжиж ажиллахыг уриалж байгаа аж. Мөн “21 аймаг 21000 ном” төслийг “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сайтаар дамжуулан олж мэдсэн хүмүүс гэртээ байгаа илүү номоо хандивлах байна.

Тус клуб нь өнгөрсөн оны 10 сарын 7-нд байгуулагдсан. Ахархан хугацаанд нэлээд олон сайн үйлсийн аян өрнүүлсэн байна. Тухайлбал, шинэ оноо эмнэлэгт угтаж буй хүүхдүүдэд зориулж “Шинэ жилийн Шидэт ном” хэмээх уриан дор 1200 гаруй ном, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Хорих 407 дугаар ангид эрхээ хасуулсан эмэгтэйчүүдэд 600 ном, төдийн тооны сарнай бэлэглэжээ. Хамгийн сүүлд тэд Эх үрсийн баярыг тохиолдуулан өнгөрсөн сарын 2-нд Хорих 411 дүгээр ангид хүмүүжиж буй хүүхдүүдэд 600 ном, оньсон тоглоом, рубик шоо бэлэглэсэн байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв, соёл-390” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

01/07/2025

“Бээжин биенналь 2025″ зарлагдлаа

01/07/2025

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025

Ордуудын долдугаар сарын зурхай

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.