Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ
Нийгэм

БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг27/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-тай8425189942013-07-26-14-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Ким Мён Гилийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр, Ким Мён Гил Монгол Улс Зүүн хойд Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээж ирсэнд талархал илэрхийлж, цаашид хоёр улс олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурж, солонгосын талд гардууллаа гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэхээр 2 орны засгийн газрын хооронд санамж бичиг хийгдсэн бөгөөд Солонгосын соёл урлагийг сурталчилан таниулах, цаашдын нөхөрсөг, хамтын харилцааг улам гүнзгийрүүлэх зорилгоор өнөөдөр нэгэн үзэсгэлэн Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийжээ.

Үзэсгэлэн БНАСАУ-ын уран зураач, уран хатгамалч, гэрэл зурагчин гар урчуудын бүтээсэн урлагийн бүтээлүүд тавигдах вм байна.Үзэсгэлэн энэ сарын 26-аас ирэх 8-р сарын 2-ны хооронд үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болох аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.