Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жүжигчин Наоми Уоттс Диана гүнжийн дүрээр
Нийгэм

Жүжигчин Наоми Уоттс Диана гүнжийн дүрээр

Урлаг Урлаг03/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
149g8coulq3laa9nk1pi2j1rla9401388422013-08-03-12-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливүдийн жүжигчин Наоми Уоттс Уэльсийн гүнж Дианагийн амьдралын тухай өгүүлсэн “Caught in flight” хэмээх уран сайхны кинонд тогложээ.16 жилийн өмнө авто ослоор өөд болсон Диана гүнжийн амьдралын сүүлийн хоёр жилийн тухай гарах тус кино нь энэ сарын сүүлээр Лондон хотноо эхний нээлтээ хийх гэнэ.Холливүдын чадварлаг эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог Австралийн жүжигчин Наоми Уоттс түүнтэй тун төстэй болжээ

    1.   Диана гүнж /баруун талд/ өөд болохоосоо долоо хоногийн өмнө өөрийн найз залуу тэрбумтан Доди аль-Файедагын дарвуулт онгоцон дээр бодол болон сууж байгаа нь.
 photo 001_diana_naomi_zpse4a0d4e6.jpg
    2.  Диана гүнж Анголд тэсрэх бөмбөгнөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон, 13 настай Сандра Тижика охинтой хамтдаа байгаа нь /баруун талд/, 1997 оны нэгдүгээр сар

 photo 002_diana_naomi_zps333d28c6.jpg

    3.  Гүнж Диана 1997 оны зургаадугаар сарын 3-ны өдөр "Хунт нуур" баллет үзэхээр явсан тэрхүү төрхийг Наоми дүрсэлжээ

 photo 003_diana_naomi_zps79b62c78.jpg

    4.  Диана Анголын минжүүлсэн газар нутгийг минээс чөлөөлөх ажилд идэвхитэй оролцдог байжээ
 photo 004_diana_naomi_zpse5e95690.jpg
    5.1996 оны арваннэгдүгээр сар. Версачэгийн хөх өнгийн даашинз өмссөн тэрээр ханхүү Чарльзаас салснаас хойш хоёр сарын дараа Австралийн Сиднейн Зүрх судлалын Иститутад зочилж байгаа нь /баруун талд/ Түүнийг энд зүгээр ч нэг ирээгүй, энэхүү газар ажилладаг байсан мэс засалч Хаснат Хантай амрагийн холбоотой байсан гэдэг юм.
 photo 005_diana_naomi_zps7c23398b.jpg
    6.   Египетийн тэрбумтний хүү Доди гэх залуутай хамт түүний усан онгоцон дээр байгаа нь. 1997 оны наймдугаар сар. Дианаг өмнө нь мэс заслын эмч Хаснат Хантай амрагийн холбоотой байсан гэх яриа байдаг ч энэхүү зураг нь ханхүү Чарльзаас салсны дараах эрэгтэй хүнтэй хамт гарсан анхны зураг нь аж.
 photo 006_diana_naomi_zpsb4a5a90c.jpg
    7.   Диана BBC телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн бөгөөд тэрээр энэ үед Британийн цэргийн офицер Жэймс Хьюиттэй хайр сэтгэлийн холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 1995 оны арваннэгдүгээр сарын 20.
 photo 007_diana_naomi_zpscbe4a656.jpg
    8.   Дианагийн авахуулсан хамгийн сүүлчийн зураг /баруун гар талд/. Тэрээр Парисын "Риц" зочид буудлаас гарч явж байгаа нь. Зурагт бууснаар энэ нь 1997 оны наймдугаар сарын 30-ны 21 цаг 50 минут байсан бөгөөд хэдхэн хормын дараа тэрээр өөрийн найз залуу Додигийн хамт машины осолд орж амиа алдсан юм
 photo 008_diana_naomi_zpscad6543a.jpg    

Б.Сондор

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.