Холливүдийн жүжигчин Наоми Уоттс Уэльсийн гүнж Дианагийн амьдралын тухай өгүүлсэн “Caught in flight” хэмээх уран сайхны кинонд тогложээ.16 жилийн өмнө авто ослоор өөд болсон Диана гүнжийн амьдралын сүүлийн хоёр жилийн тухай гарах тус кино нь энэ сарын сүүлээр Лондон хотноо эхний нээлтээ хийх гэнэ.Холливүдын чадварлаг эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог Австралийн жүжигчин Наоми Уоттс түүнтэй тун төстэй болжээ
1. Диана гүнж /баруун талд/ өөд болохоосоо долоо хоногийн өмнө өөрийн найз залуу тэрбумтан Доди аль-Файедагын дарвуулт онгоцон дээр бодол болон сууж байгаа нь.
2. Диана гүнж Анголд тэсрэх бөмбөгнөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон, 13 настай Сандра Тижика охинтой хамтдаа байгаа нь /баруун талд/, 1997 оны нэгдүгээр сар
3. Гүнж Диана 1997 оны зургаадугаар сарын 3-ны өдөр "Хунт нуур" баллет үзэхээр явсан тэрхүү төрхийг Наоми дүрсэлжээ
4. Диана Анголын минжүүлсэн газар нутгийг минээс чөлөөлөх ажилд идэвхитэй оролцдог байжээ
5.1996 оны арваннэгдүгээр сар. Версачэгийн хөх өнгийн даашинз өмссөн тэрээр ханхүү Чарльзаас салснаас хойш хоёр сарын дараа Австралийн Сиднейн Зүрх судлалын Иститутад зочилж байгаа нь /баруун талд/ Түүнийг энд зүгээр ч нэг ирээгүй, энэхүү газар ажилладаг байсан мэс засалч Хаснат Хантай амрагийн холбоотой байсан гэдэг юм.
6. Египетийн тэрбумтний хүү Доди гэх залуутай хамт түүний усан онгоцон дээр байгаа нь. 1997 оны наймдугаар сар. Дианаг өмнө нь мэс заслын эмч Хаснат Хантай амрагийн холбоотой байсан гэх яриа байдаг ч энэхүү зураг нь ханхүү Чарльзаас салсны дараах эрэгтэй хүнтэй хамт гарсан анхны зураг нь аж.
7. Диана BBC телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн бөгөөд тэрээр энэ үед Британийн цэргийн офицер Жэймс Хьюиттэй хайр сэтгэлийн холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 1995 оны арваннэгдүгээр сарын 20.
8. Дианагийн авахуулсан хамгийн сүүлчийн зураг /баруун гар талд/. Тэрээр Парисын "Риц" зочид буудлаас гарч явж байгаа нь. Зурагт бууснаар энэ нь 1997 оны наймдугаар сарын 30-ны 21 цаг 50 минут байсан бөгөөд хэдхэн хормын дараа тэрээр өөрийн найз залуу Додигийн хамт машины осолд орж амиа алдсан юм
Б.Сондор