Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Норовын намтар” зохиол тайзны бүтээл болжээ
Нийгэм

“Норовын намтар” зохиол тайзны бүтээл болжээ

Урлаг Урлаг05/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
z7927628671462013-08-05-10-02[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол хүүхдүүдийн оюуныг 50 жилийн турш тэтгэж, эрдэм номтой, хичээл зүтгэлтэй сайн сурагч болоход уриалсан “Норовын намтар” зохиолоос сэдэвлэн Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин хүүхдийн жүжиг хийхээр болжээ. Тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Содномдоржийн 1957 онд бичсэн найраглалаас сэдэвлэн хоёр жилийн өмнө жүжгийн зохиолоо бичсэн гэнэ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсаны дараа Сайд газрын дарга нарынхаа хамт УДЭТ-ын ажил байдалтай танилцах үед нь Ч.Түвшин найруулагч мөрөөдлөө тэдэнтэй хуваалцаж, хүүхдийн жүжгээ амилуулах хөрөнгө, мөнгө шаардлагатай байгаа тухай дуулгасан юм билээ. Тэгвэл өдгөө түүний мөрөөдөл биелэх шатан даа ороод байна. Жүжгийн бэлтгэл ажил өдгөө ид өрнөж байгаа ба ирэх есдүгээр сарын 3-нд “Норовын намтар” жүжиг үзэгчдийн хүртээл болно.

Дэвтэр, харандаа, бал, үзгийг гол дүрээ болгодог “Норовын намтар” энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй болжээ. Тодруулбал жүжигт Норовын аав, ээж, ах, дүү, найз нөхдийн дүр нэмэгдэх гэнэ. Монголын анхны үндэсний хүүхдийн жүжиг болон амилах “Норовын намтар”-ын гол дүрд залуу жүжигчин А.Чингүүн тоглох юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.