Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Сопот хотын Улсын музейн үнэт уран бүтээлүүд Монголд
Уртын дуу

Сопот хотын Улсын музейн үнэт уран бүтээлүүд Монголд

Урлаг Урлаг08/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_45438158131112013-08-07-08-59[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Польшийн Сопот хотын Улсын музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг Гданьскын Урлагийн Академын профессор Хенрyк Чешникийн Уран бүтээлийн үзэсгэлэн “Blue Moon” арт галлерейд 8 сарын 2 -оос 8 сарын 12 хүртэл гарч байна.

  Хенрик Чешникииг  Польшийн нэгэн урлаг судлаач хэлэхдээ тэрээр  “Invidual expressionist” чиглэлээр бүтээлээ туурвидаг гэжээ. Польшийн XX болон XXI зууны дүрслэх урлагийн уран зургийг чиглүүлэн явж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. 1980 аад оноос дэлхийн урлагт уран зургиин чиглэлд өөрчлөлт оруулсан хүн бол Английн уран бүтээлч Жакобс Бакон.

Тэрээр хүний хэлбэр дүрсийг уран зурагт шинээр дүрслэн гаргаж ирсэн юм. (New figuratism урсгалыг дэлхийн урлагт оруулж ирсэн ) 80-аад оноос хойш Польшийн зураачдын дунд New figuratism хүчтэи дэлгэрсээр өнөөдрийг хүртэл Польшийн уран бүтээлчид уг урсгалаар уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Энэ үед Профессор Хенрик Чешник польшийн урлагийн академид багшилж байсан бөгөөд энэ урсгал нь түүний бүтээлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм.

Түүний дүрслэлийн илэрхийлэл, зурааснууд ч маш ширүүн хурц шийдэмгий. Голдуу саарал, хүрэн бор, улаан өнгийн тогллолтуудаар бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлд шар ногоон, чернелин өнгө огт байдаггүй. Түүний бүтээлүүд хүний дотоод сэтгэл рүү өнгийж хараад амьдралын хар бараан талд юу болж буйг үзүүлэхийг эрмэлзсэн байдаг. Тэрээр хэлэхдээ  хичнээн хар бараан муу муухай зүйлс дотор ч маш гоё, сарнайтай зүйрлэхээр сайхан зүйлийг олж харж болно гэжээ         

 photo DSC_4559_zpse38a84c7.jpg

Нэгэн урлаг судлаачтай ярилцсан ярилцлагандаа: Та сүүлийн хэдэн арван жилд Гданьскийн урлагийн академид багшлахдаа сүүлийн арав гаруй жилд нь профессор цолтой багшилж байна  Танд багшилах ямар байдаг вэ? гэсэн асуултанд – "Багшийн ажил гэдэг бол маш хүнд ажил. Ялангуяа Урлагийн сургуулийн багш байна гэдэг  мэш хэцүү.  Хүн болгон өөр өөр сэтгэл зүй өөр өөр мэдрэмжтэй. Тийм болохоор нэг эмээр бүгдийг нь эмчилж болохгүй. Тэр болгоныг харж байх хэрэгтэй. Маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Дээр нь сэтгэл судлаачийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ингэснээр хүн болгонтой өөр өөр харьцаж, мэдрэмж, сэтгэл зүйд нь ч тохируулж, хийж байгаа бүтээлийг нь чиглүүлж өгөх л үүрэгтэй” гэж хариулжээ.

 photo DSC_4544_zps76113048.jpg

Өнөөдөр Европын алдартай уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг Монголын уран бүтээлчид болон урлаг сонирхдог хэн бүхэн Сопот хотын үндэсний галлерейн сан хөмрөгт байдаг ховор нандин бүтээлийг бодитоор нь үзэх сайхан боломж тохиож байна.

 Тухайн үзэсгэнгийн нээлтэн дээр Монголын олон сайхан уран бүтээлчид, ялангуяа залуу уран бүтээлчид цөөнгүй ирсэн байсан бөгөөд үзэгч зочидод хүрсэн сайхан нээлт болж өнгөрсөн.

 photo DSC_4543_zps7ef9dc5b.jpg

Та бүхэн 8 сарын 12 хүртэл “Blue Moon” арт галлерейд зохион байгуулагдаж буй Польшийн орчин үеийн уран зургийн гол төлөөлөгч Хенрик Чешникийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.

 photo DSC_4537_zpsefaaaa77.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.