Польшийн Сопот хотын Улсын музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг Гданьскын Урлагийн Академын профессор Хенрyк Чешникийн Уран бүтээлийн үзэсгэлэн “Blue Moon” арт галлерейд 8 сарын 2 -оос 8 сарын 12 хүртэл гарч байна.
Хенрик Чешникииг Польшийн нэгэн урлаг судлаач хэлэхдээ тэрээр “Invidual expressionist” чиглэлээр бүтээлээ туурвидаг гэжээ. Польшийн XX болон XXI зууны дүрслэх урлагийн уран зургийг чиглүүлэн явж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. 1980 аад оноос дэлхийн урлагт уран зургиин чиглэлд өөрчлөлт оруулсан хүн бол Английн уран бүтээлч Жакобс Бакон.
Тэрээр хүний хэлбэр дүрсийг уран зурагт шинээр дүрслэн гаргаж ирсэн юм. (New figuratism урсгалыг дэлхийн урлагт оруулж ирсэн ) 80-аад оноос хойш Польшийн зураачдын дунд New figuratism хүчтэи дэлгэрсээр өнөөдрийг хүртэл Польшийн уран бүтээлчид уг урсгалаар уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Энэ үед Профессор Хенрик Чешник польшийн урлагийн академид багшилж байсан бөгөөд энэ урсгал нь түүний бүтээлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм.
Түүний дүрслэлийн илэрхийлэл, зурааснууд ч маш ширүүн хурц шийдэмгий. Голдуу саарал, хүрэн бор, улаан өнгийн тогллолтуудаар бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлд шар ногоон, чернелин өнгө огт байдаггүй. Түүний бүтээлүүд хүний дотоод сэтгэл рүү өнгийж хараад амьдралын хар бараан талд юу болж буйг үзүүлэхийг эрмэлзсэн байдаг. Тэрээр хэлэхдээ хичнээн хар бараан муу муухай зүйлс дотор ч маш гоё, сарнайтай зүйрлэхээр сайхан зүйлийг олж харж болно гэжээ
Нэгэн урлаг судлаачтай ярилцсан ярилцлагандаа: Та сүүлийн хэдэн арван жилд Гданьскийн урлагийн академид багшлахдаа сүүлийн арав гаруй жилд нь профессор цолтой багшилж байна Танд багшилах ямар байдаг вэ? гэсэн асуултанд – "Багшийн ажил гэдэг бол маш хүнд ажил. Ялангуяа Урлагийн сургуулийн багш байна гэдэг мэш хэцүү. Хүн болгон өөр өөр сэтгэл зүй өөр өөр мэдрэмжтэй. Тийм болохоор нэг эмээр бүгдийг нь эмчилж болохгүй. Тэр болгоныг харж байх хэрэгтэй. Маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Дээр нь сэтгэл судлаачийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ингэснээр хүн болгонтой өөр өөр харьцаж, мэдрэмж, сэтгэл зүйд нь ч тохируулж, хийж байгаа бүтээлийг нь чиглүүлж өгөх л үүрэгтэй” гэж хариулжээ.
Өнөөдөр Европын алдартай уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг Монголын уран бүтээлчид болон урлаг сонирхдог хэн бүхэн Сопот хотын үндэсний галлерейн сан хөмрөгт байдаг ховор нандин бүтээлийг бодитоор нь үзэх сайхан боломж тохиож байна.
Тухайн үзэсгэнгийн нээлтэн дээр Монголын олон сайхан уран бүтээлчид, ялангуяа залуу уран бүтээлчид цөөнгүй ирсэн байсан бөгөөд үзэгч зочидод хүрсэн сайхан нээлт болж өнгөрсөн.
Та бүхэн 8 сарын 12 хүртэл “Blue Moon” арт галлерейд зохион байгуулагдаж буй Польшийн орчин үеийн уран зургийн гол төлөөлөгч Хенрик Чешникийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.
www.URLAG.mn