Охид бусгүйчүүд маань үсний гэмтлээ эмчилж, өнгийг нь сэргээхийг хүсч байгаа байх. Тиймээс дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.
Сайхан үстэй байя гэвэл крантны усыг шууд хэрэглэхээс аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг байна. Энэ нь үсийг өвчлүүлж, хуурайшуулахынзэрэгцээ үсний өнгийг алдагдуулдаг аж. Харин буцалгасан зөөлөн усаар үсээ угааж занших хэрэгтэй.
