Ангилал: Дуу хөгжим

Зүүдээрээ холбогдоно гэдэг нь хүмүүс зүүдэлж байх үедээ бусадтай оюун санаагаараа холбогдон, мэдээлэл дамжуулах чадвар юм. Энэ ойлголт психоанализийг анх дэлгэрүүлэх үед гарч ирсэн. Жишээ нь Фрейд зүүдний телепать буюу хүний зүүдэнд бодлоороо нөлөөлж буйг олж илрүүлжээ. Карл Янг телепатид бүрэн итгэдэг байсан бөгөөд үүнтэй холбоотой онолын бүхэл бүтэн систем хөгжүүлж байсан байна.
“Шинжлэх ухаан биет бус үзэгдлүүдийг судалж эхэлбэл өнөөг хүртэлх хэдэн зуун жилийн туршид хүрснээс илүү амжилтанд хэдэн арван жилийн дотор л хүрэх боломжтой.” – Никола Тесла
Зүүдний телепатьтай холбоотой олон тооны баримтууд байдаг хэдий ч саяхныг хүртэл шинжлэх ухааны баттай баримт байгаагүй юм.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн Билгийн тооллын битүүн 30. Сугар гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана.

Наймдугаар сарын 14-ний 21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Хүн төрөлхтөнд хор учруулж болзошгүй аливаа мэдлэг, шинжлэх ухааны салбаруудыг чанд нууцлахыг эзэн хаан зарлиг болгожээ. Тэр үедээ сор болсон ухаант мэргэд: одон орон судлаачид, ид шидтэнүүд, эрдэмтэд, гүн ухаантнууд эзэн хааныг тойрон хүрээлсэн байна. Тэд судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж, гэхдээ нээлт бүтээлүүдээ нууцлах ёстой байв. Зөвхөн цөөн тооны шилэгдмэл хэсэг л нууцад нэвтрэх эрхтэй байлаа.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 29. Бархасвадь гараг. Найралт эх одтой, 4 дөрвөн мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орно.

2015 оны наймдугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, баруун зүгийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.