Ангилал: Дуу хөгжим

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү дуу нь түүний “90’s LOVE” нэртэй 13 дахь шинэ цомогт багтах аж. Энэхүү уран бүтээлийн аяыг Д.Болд өөрөө зохиосон ба үгийг Vande бичжээ. Шинэ өнгө төрх, өвөрмөц зураг авалтын шийдэл бүхий уг дууг цацагдсанаас хойш 17 цагийн дотор 50 мянга орчим хүн Youtube сувгаар дамжуулан үзсэн байна. Тус клипний зураг авалтыг TJ энтертайнмент хариуцан ажиллажээ.

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа графит уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгонд алдаршиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл онцолж буй.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 23 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Ардын намын дэргэдэх дөрвөн ТББ-ын хамгийн олон гишүүнчлэлтэй энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн жилээс сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр холбооныхоо 23 жилийн ойг тохиолдуулан “НАМЗХ-ын түүх бол Монголын үе үеийн залуусын хамтдаа оролцсон, хамтдаа хөгжсөн, хамтдаа бичилцсэн, хамтдаа бүтээлцсэн түүх юм” хэмээн үе үеийн гишүүд, дэмжигчиддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” уран сайхны киногоороо Тайланд улсад болсон Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны хоёрдугаар форумд оролцоод ирсэн билээ.

“Эр бор харцага нь жигүүрэн дээ хүчтэй” хэмээн эр хоолойны шандас хүчийг чивчиртэл шуранхайлж, “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүрээд хүүшилнэ дээ“ хэмээн хүний л бага үрийн сэтгэл юуг нь дастал уянгалуулж, Дуртмал сайхан”-ыг цангинуулан дуурьсуулж, “Торой Банди”-ийн домгийг торолзтол амилуулах дуучин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар. Уртын дууны хамгийн дээд өнгө, уянга хөгийн хамгийн торгон нугалааг шагланхан дуулдаг тэрбээр Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат Улсын Филармоний гоцлол дуучин билээ. Улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн цолыг 10 гаруй жил дуудаж, уртын сайхан дуугаараа хөглөгдөнхөн яваа түүнтэй ярилцлаа.