Ангилал: Дуу хөгжим

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавийн шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Түүнийг И.Ч.Мишээл гэдэг. Тэрбээр анх 2016 онд “My Voice” тэмцээнд орж байсныг зарим сонсогчид санаж буй биз. Продюсер Б.Чинбат уг шоуны шүүгчээр ажиллаж байсан билээ. Дуучин Ц.Сарнайгийн хувьд шавийнхаа хоолойн тавилт, техник талд нь анхаардаг бол Б.Чинбат продюсерээр нь хамтран ажилладаг байна.

Монгол орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарьж, үндэсний өв соёлоо өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөгжлийг түүчээлэх мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганцхан сургууль бол СУИС. “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед элсэгчдээс мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг тус сургууль элсэлтээ хэрхэн зохион байгуулах талаар СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшинтэй ярилцлаа.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебси, “Ромео Жульетта” балетын Ромео дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээж, Монголын балетын урлагийг дэлхийн сонорт хүргэсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдрийн зочноор уригдлаа. Тэрбээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, сонгодог урлагийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг таниулж яваа Монголын Балетын Хөгжил Сангийн тэргүүн бөгөөд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж балетын урлагийн залуус энэ цаг үед хэрхэн хайртай урлагаараа хичээллэх талаар санал бодлоо хуваалцав.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү дуу нь түүний “90’s LOVE” нэртэй 13 дахь шинэ цомогт багтах аж. Энэхүү уран бүтээлийн аяыг Д.Болд өөрөө зохиосон ба үгийг Vande бичжээ. Шинэ өнгө төрх, өвөрмөц зураг авалтын шийдэл бүхий уг дууг цацагдсанаас хойш 17 цагийн дотор 50 мянга орчим хүн Youtube сувгаар дамжуулан үзсэн байна. Тус клипний зураг авалтыг TJ энтертайнмент хариуцан ажиллажээ.

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа графит уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгонд алдаршиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл онцолж буй.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 23 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Ардын намын дэргэдэх дөрвөн ТББ-ын хамгийн олон гишүүнчлэлтэй энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн жилээс сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр холбооныхоо 23 жилийн ойг тохиолдуулан “НАМЗХ-ын түүх бол Монголын үе үеийн залуусын хамтдаа оролцсон, хамтдаа хөгжсөн, хамтдаа бичилцсэн, хамтдаа бүтээлцсэн түүх юм” хэмээн үе үеийн гишүүд, дэмжигчиддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн.