Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол “Голден жим”. Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь гурван салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Тэгвэл фитнессээр хичээллэхийг сонирхдог, хичээллэж байгаа хүмүүстээ зориулан маш богино хугацаанд дасгалаа хийж, илүү үр дүнд хүрэх аргыг нэвтрүүлсэн дөрөв дэх салбарынхаа үүд хаалгыг удахгүй нээх гэж буйгаа дуулгалаа. Энэ талаар “Голден жим” клубын захирал Ц.Баянмөнхтэй цөөн хором ярилцсан юм.
