2022-2027 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгд дуу, хөгжмийн салбар багтдаг бөгөөд энэ салбарыг бодлоготойгоор дэмжих,…
Ангилал: Дуу хөгжим
-Одоогоос 17 жилийн өмнө Монголын хамгийн анхны Pop A-capella & Beatbox жанраар дуулдаг хөвгүүдийн S4 хамтлаг байгуулагджээ- Монголын анхны Pop Acapella…
Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Алтангэрэлийн Хосбаярын “Гүйгүүл морь”, “Адуутай намар” ,”Бүжин бор” ,”Зоос бор”, “Богд дүнжингарав” зэрэг олон сайхан дуунуудыг фэнүүд нь шимтэн сонсдог.…
“Гүйгүүл морь”, “Адуутай намар” ,”Бүжин бор” ,”Зоос бор”, “Богд дүнжингарав” гээд олон сайхан дуунуудаараа түмэн олны хайр хүндэтгэл хүртсэн СТА дуучин…
Монголын хүннү рок “The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо Австрали улсын Сидней хотод үргэлжлүүлж байна. Тэд есдүгээр сарын 2-нд шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус долдугаар сарын 29-нд Японы хамгийн том “Fuji rock festival”-д оролцсон бөгөөд Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.
Их эзэн Чингис хааны өлгий нутаг хэмээн монгол түмэнд төдийгүй дэлхийд алдаршсан Хэнтий нутгийн сайн сайхан бүхнийг магтан дуулсан “Хан Хэнтийн дуулал” хэмээх шинэхэн уран бүтээл хэдхэн хоногийн өмнөөс эгшиглэж эхэлжээ. Тус уран бүтээлийн эздийг алдаршуулан танилцуулвал, Хэнтий нутгийн дуучин Н.Ундрал санаачлан бүтээсэн бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудастаа “Эх түүхийн голомт нутгаа, Эгэл жирийн уран бүтээлч би, Эгшиг аялгуугаар хөглөн дууллаа” хэмээн омогшсон, бахархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн уран яруу шүлэг, уянгат сайхан хөгжмөөрөө сонсогч түмнийг баясгаж буй тус уран бүтээлийн шүлгийг МУСТА Я.Гэрэлчулуун, хөгжмийг МУСТА А.Мөнгөншагай нар бүтээсэн бол, хөгжим, бичлэгийн найруулгыг Анир студи хариуцан мэргэжлийн түвшинд гүйцэтгэжээ.
Бид өөрийн уламжлалт ардын дуу, уртын дууг сонсохгүй,үзэхгүйгээр бусдын юмыг үнэлэх боломжгүй. Тийм учраас ардын болоод уртын дуугаа сонсох чадвартай болсон цагт орчин цагийн рок поп хөгжмийг мэдрэх үнэлэмж бий болно хэмээн МУ-ых хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцгойлон хэлж байсан.
Уртын сайхан дуунуудыг уянгалууланхан дуулж, дуунд дуртай дуучин түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, Уртын дуучин Т.Баянжаргал “Донж” хэмээх нэртэй ардын дууны цомгоо өлгийдөн авч, цомгийн баяраа энэ сарын 23-нд буюу ирэх Ням гаригийн Морь цагт Хүннү шоппинг моллын тайзнаа хийхээр болжээ.
Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох Coachella дөрөвдүгээр сарын 15-17, 22-24-нд АНУ-ын Калифорнид болно. Өчигдөр зохион байгуулагчид наадамд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлалаа. Манай The HU хамтлаг дөрөвдүгээр сарын 15, 22-нд тайзан дээр гарах юм. Цар тахлын улмаас 2 жил цуцлагдсан Coachella наадамд энэ жил Ye, Billie Eilish, Harry Styles, 21 Savage тэргүүтэй 180 уран бүтээлч ая дуугаа өргөнө.
Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.
