Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дитер Болены концертуудыг цуцалжээ
Дуу хөгжим

Дитер Болены концертуудыг цуцалжээ

Урлаг Урлаг23/03/2026Шинэчлэгдсэн:23/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Литва улсын Клайпеда, Каунас хотуудад арвэннэгдүгээр сарын 20-21-нд болох ёстой байсан “Модерн Токинг” хамтлагийн дуучин Дитер Болены концертуудыг цуцалжээ.

Концертууд болно гэдгийг өнгөрсөн долоо хоногийн эхээр зарласан боловч баасан гараг /2026.03.20/-т тасалбар худалдаалдаг цахим хуудаснуудаас концертын талаарх мэдээллүүд алга болсон байв.  “Бид зохион байгуулагчидтай зөвшилцсөний эцэст концертыг манай тайзан дээр явуулахгүйгээр шийдвэрлэсэн” гэж Каунас хотын “Жальгирис-Арена”-гийн үйл ажиллагаа зохион байгуулах хэлтсийн дарга Мантас Ведриккас мэдэгдсэнийг Литвийн телевиз радиогийн LRT компани дамжууллаа.

Концерт цуцлагдсан шалтгааныг зохион байгуулагчид албан ёсоор хэлээгүй боловч LRT- ийн үзэж байгаагаар, Герман-Оросын харилцаа хүйтэрснийг Д.Болен шүүмжилж, Оросоос эрчим хүчний эх үүсвэрүүд худалдан авахыг уриалсантай холбоотой байж магадгүй юм. Мөн гурван жилийн өмнө тэрбээр Оросын эсрэг авсан Барууны орнуудын хориг арга хэмжээг шүүмжилсэн бол саяхан мэдэгдэхдээ, Оросыг ялах боломж Украинд байхгүй гэсэн байна.

Д.Болен Украины эсрэг Оросын явуулж буй дайныг шүүмжлэхийн зэрэгцээ Киевт зэвсэг нийлүүлж буйг эсэргүүцдэг ажээ. Түүний хэлсэн үгсийг Германы улстөрчид хатуу шүүмжилдэг бол барууны популист “Германы төлөөх өөр сонголт” намынхан дэмждэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.