Та аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл тэр нь гар сунгах төдийхөн зайд л байж байдаг шүү дээ хэмээн Гораций хэлжээ.
Нэг дэхь нууц: “Хандлагын хүч”
Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр тогтоно. Миний оюун ухаан бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно. Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голцуу л түүнээ амсах болно.
