Ангилал: Дуу хөгжим

Ээжүүдийн групп дээр ээжүүд төрсний дараа яаж эмнэлгээс гарч байснаа ярилцахыг уншиж суулаа..,

Үнэхээр зарим ээжүүд баярлаад бичиж, зургаа ч оруулахад зарим нь бичиж чадахгүй харж суух бас зарим нь өрөвдмөөр уйлж суусан түүхээ ч бичих…

Би эрчүүдэд, би хүүтэй аав ээж хадмуудад нэг зүйлийг хэлмээр санагджийна. Та нар хүний цэцэг шиг хайрлаж өсгөсөн охин үрийг хайрлаж, хэд дахин илүү баясгаж чад. Хөхөнд нь дөнгөж сүү эвлээд, үр удмыг чинь тээж төрүүлсэн бэрээ гомдолтой үлдээж өөрсдөө ч дааж дийлшгүй нүгэл битгий хураа. Нүгэл шүү нүгэл.

Хүн бүр үр хүүхдээ ихийг сурч, өөрийнхөө бүтээж чадаагүй тэр амжилтын оргилд гарч, амьдралаас сайн сайхныг амсаж мэдрээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх гэж хичээхийн зэрэгцээ, онц сайн сурахыг зааж зөвлөдөг. Гэхдээ энэ нь хэтэрвэл хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг сэтгэл зүйч анхааруулж байна.

1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 15-нд нутгийн баруун хагаст, 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 17. Санчир гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

…Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 16. Сугар гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.

2017 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 24-29 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.