“Өгөгдсөн нөхцөл байдалд өөрийн хандлагыг сонгох нь бидний эдэлж болох хамгийн сүүлийн эрх чөлөө юм” -Виктор Франкл
“Амьдрал тэр чигээрээ сонголт” гэдэг үгтэй санал нийлдэггүй хүмүүс бий. Би ядуу аав ээжийг сонгож төрөөгүй, би муу найз нөхдийг сонгоогүй, би ууртай захиралтай ажлыг сонгоогүй гээд л…Тийм л дээ, та энэ бүх нөхцөл байдлыг өөрөө сонгоогүй. Гэхдээ ядаж л түүнд хандах хандлагаа өөрөө сонгож болох нь юутай азтай хэрэг вэ?
