Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Шуртын хүн чулуун хөшөө
Археологи

Шуртын хүн чулуун хөшөө

Урлаг Урлаг19/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн нутаг дэвсгэрт хүн чулуун хөшөө олон бий. Үүний нэг бол шуртын хүн чулуун хөшөө юм. Тус хөшөө нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Шурт хэмээх газарт байдаг.

Хүн чулуун хөшөөний толгой хэсэг нь хугарч унасан. Толгой нь нүүр болон дагз хэсгээр дундуураа хоёр хуваагдан тоногджээ.

Хүн чулууны хоёр мөр гарыг бүрэн мэдэгдэхүйц урласан ба баруун гарын цээжний өрц хэсэгт зууван дугуй хэлбэртэй дэрэвгэр амсартай ваар (сав) бариулан, зүүн гарыг зүүн ташаа орчим байрлуулан урласан байна.

Ямар нэгэн сэлэм хутга атгуулаагүй, зүүн ташаандаа сэлэм зүүсэн. Хөшөөний нүүрэн хэсэгт хүний нүд, ам, хамар мэдэгдэхүйц урласан байна. Чихэнд ямар нэгэн ээмэггүй.

Судлаачдын тодорхойлсноор баатар эрийг дүрсэлсэн тус хөшөө нь VI-VIII зууны үед холбогдоно.

1950-1960 оны үед хөшөө унаж, толгой хэсэг хугарч шороонд булагдсан байсныг буцаан босгожээ. Дээрх хөшөөний талаарх мэдээллийг Түүхийн ухааны докторант Х.Бямбасүрэнгийн “Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөд” гэх номд бичжээ.

Шурт хэмээх газар нь Зэрэг сумаас баруун зүгт 50 гаруй км, харин Улаанбаатар хотоос 1300 орчим км-ийн зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

08/09/2026
Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.