Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»А.Долгор: Нутгийн маань Ардын уран зохиолчид тоглолтод оролцоно
Дуу хөгжим

А.Долгор: Нутгийн маань Ардын уран зохиолчид тоглолтод оролцоно

Урлаг Урлаг05/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cc6f567f3c6309d78345ba5bb0f35acde4505f6419317513752014-03-05-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

cc6f567f3c6309d78345ba5bb0f35acde4505f64

Ард түмнийхээ сэтгэлд аялгуут сайхан дуу, аядуу зөөлөн аашаараа хоногшин хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ардын жүжигчин, дуучин А.Долгор энэ сарын 8-нд “Зүйрлэшгүй сайхан” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрбээр жил бүр эмэгтэйчүүдийн баярын өдөр өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж үзэгчидтэйгээ учран золгодог юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.

– Та жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүддээ зориулж тоглолт хийдэг. Энэ жил тоглолтоо хийнэ биз дээ?

– Энэ сарын 8 буюу эмэгтэйчүүдийн баярын өдөр Соёлын төв өргөөнд  “Зүйрлэшгүй сайхан” тоглолтоо ганцхан удаа тоглох гэж байна. Би жил бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уламжлал болгон эхчүүд, ээжүүддээ зориулж тоглолтоо хийдэг. Энэ удаагийн тоглолт миний бие даасан 30 дахь тоглолт болж байна.

-Таны тоглолтын нэр их гоё юм. Яагаад ингэж нэрлэсэн бэ?

-Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтынхоо нэрийг би өөрийн “Зүйрлэшгүй сайхан” хэмээх дууныхаа нэрээр нэрлэсэн. Энэ нэр маш их утга учиртай. Би бүх зүйлийг юутай ч зүйрлэшгүй сайн сайхан байгаасаа гэж хүсэж энэ дуугаа анх захиалсан юм. Энэ дууныхаа нэрээр бас сүүлд гаргасан цомгоо нэрлэсэн.

 

– Таны дуулсан дуу бүхэн хит болдог. Тоглолтод ямар дуугаа дуулах бол гэж хүмүүс сонирхож байгаа байх. "Бодлын цагаан хун", "Эр хүн" гээд л үзэгчид сонсохыг хүсэн хүлээж буй олон дуу байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Таны нэрлэсэн дууг захиалдаггүй тоглолт гэж бараг байдаггүй юм. Энэ удаа шинэ дуу бараг дуулахгүй. Яагаад гэхээр тоглолтон дээр огт мэдэхгүй шинэ дуу дуулахаар үзэгчдэд нэг их сайн хүрээд байдаггүй. Тиймээс би хүмүүсийн сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаа дуулна. Миний тоглолтонд нийт 30 гаруй дуу байгаагаас дөрөв нь цомогт орсон шинэ дуу.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?

-Миний энэ удаагийн “Зүйрлэшгүй сайхан” тоглолт маш олон уран бүтээлч оролцож байгаагаараа онцлог болж байгаа. Урьд нь миний тоглолтонд ийм олон уран бүтээлчид оролцож байгаагүй.

-Ямар ямар уран бүтээлч оролцож байгаа вэ?

-Манай Төв аймаг Ардын уран зохиолч нараараа алдартай, яруу найргийн нутаг гэгддэг. Тэр ч утгаараа өөрийнхөө тоглолтон дээр нутгийнхаа яруу найрагчид болох Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Дулмаа нарыгаа урьсан. Тэд ч миний урилгыг хүлээн авч өөрсдийнхөө уран бүтээлийн дээжсээс сорчлон хүргэхээ мэдэгдсэн. Мөн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, ДБЭТ-ын дуучин Г.Ариунбаатар, дуучин Т.Дэлгэрмөрөн, Д.Наранхүү нар ая дуугаа өргөхөөс гадна Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид оролцоно.

–Таны тоглолтууд үргэлж гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг. Энэ удаагийн тоглолтонд ямар ямар сьюрприз байгаа вэ. Нууц биш бол манай уншигчдад задалж болох уу?

– Үзэгчдээс нэг хүн гарч ирж дуулахаа мэдэгдсэн бас хошин урлагийн нэг продакшн оролцож ээжийн тухай нэг номероор үзэгчдэд бэлэг барина гэсэн. Одоохондоо энэ хоёрыг л задлаад бусдыг нь нууц хэвээр нь үлдээе дээ.

Эх сурвалж: mass.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.