Ангилал: Дуу хөгжим

Сүүлийн 10 жилийн туршид Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол орж буй ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн 2017 оны дөрвөн төгсөгч DAAD-ын шалгалтад тэнцэж Германы их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх авсан байна. Монгол хүүхдийг зөв төлөвшүүлж, оюун ухааны өндөр потенциалыг зөв удирдан чиглүүлж чадвал дэлхийд данстай дэлхийн хүн болж чадна гэдэг “Гёте” сургуулийн туршлагаас бүрэн харагдаж байна. Ирээдүй, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийж, “ДЭЛХИЙН ХҮН”-ийг хэдийнээ бэлтгээд эхэлсэн тус сургуулийн захирал П.Хажидмаатай ярилцлаа.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 14. Ангараг гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгдэж нягтардаг. Жил бүрийн 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уриалга гаргадаг бөгөөд 2017 онд “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалгыг гаргажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй уулзаж ярилцлаа.