Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ
Дуу хөгжим

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

Урлаг Урлаг17/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн поп дуучин Тейлор Свифтийн “Офелиагийн хувь тавилан” дууны клипэнд гардаг уран зургийг үзэхийн тулд олон зуун хүн Германы төв нутгийн нэгэн музейг зорин очих болжээ.

Энэхүү клип нь супер од бүсгүй Германы зураач Фридрих Хейзерийн зурагт дүрсэлсэнтэй яг адилаар цагаан даашинзтай хэвтэж буйгаар эхэлдэг. Офелиа бол нь Уильям Шекспирийн “Гамлет” жүжигт гардаг гол дүрийн залуугийн хайртай бүсгүй юм. Жүжгийн төгсгөлд Офелиа галзуурч, голд живж үхдэг.

Тэгвэл Герман зураачийн 1900 оны үед туурвисан гэж үздэг бүтээлийг үзэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Висбаден хотын “Hessische Landesmuseum” музейд олон зуун хүн зочилжээ. Дуучны шүтэн бишрэгчдийн дунд хойд нутгийн Хамбург хотын оршин суугчид, Висбаден дахь АНУ-ын цэргийн баазад алба хаадаг америк цэргүүдийн гэр бүлийнхэн байсан гэж музейн хэвлэлийн төлөөлөгч ярилаа.

Музейн захирал Андреас Хеннинг Германы DPA агентлагт ярилцлага өгөх үеэрээ, Тейлор Свифтийн клип болон Фридрих Хейзерийн бүтээлийн хооронд ижил төстэй зүйл байгааг олж харсан гэлээ. “Тейлор Свифт музейн энэхүү үзмэрээс клипнийхээ санааг авсан явдалд бид гайхахын зэрэгцээ баяртай байна. Мэдээж энэ бол бидний талаар хараахан мэдээгүй байгаа хүмүүсийг музейдээ татах сайхан боломж юм” гэж тэрбээр ярьжээ. Мөн Тейлор Свифтэд хэзээ нэгэн цагт эх бүтээлийг харуулахыг хүсэж байгаа боловч түүнтэй холбоо тогтоож чадаагүй байгаагаа хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музей дэх хүрэл олдвор, үзмэрт 3D хэмжилт судалгаа хийнэ

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.