Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг мөнгөөр цутгажээ
Музей

Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг мөнгөөр цутгажээ

Урлаг Урлаг26/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Халхын Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамга Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Тус тамга нь 10.5×10.5 см хэмжээтэй дөрвөлжин суурьтай, суурийн өндөр нь 2 см. Суурийн дээд ирмэгийг давхар ховилоор чимэглэсэн бөгөөд төв хэсэгт нь 9.5 см өндөртэй барс бариултай. Уг тамгыг мөнгөөр цутгасан бөгөөд нийт жин нь 3кг, 956 грамм юм.

Тамганы ул хэсэгт өргөн хүрээний дотор дөрвөн эгнээ бичээс байх бөгөөд эхний хоёр эгнээ нь манж, дараагийн хоёр эгнээ нь монгол бичгээр сийлсэн байна. Уг бичээст “Халхын өрнө замын баруун гарын зүүн этгээдийн хошууг захирагч тамга” хэмээн товойлгон сийлжээ.

Тамганы суурийн нүүрэн хэсэгт манж бичгээр “Dorolon-i jurgani araha” хэмээх бичээсийг сийлсэн бөгөөд энэ нь “Ёслолын яаманд үйлдэв” гэсэн утгатай. Мөн суурийн хажуу талд “elhe taifin-i ûsin emúči aniya aniya biya” буюу “Энх-Амгалангийн 31 дүгээр он (1692), цагаан сар” гэсэн манж бичээс бий.

Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэхүү тамгыг өмнө нь “Засагт хан аймгийн мөнгөн барс бариулт тамга” хэмээн нэрлэж ирсэн байна. Харин тус музейн зүгээс архивын баримт, сурвалжийн мэдээ, судлаачдын судалгаанд тулгуурлан дахин судалгаа хийсний үр дүнд уг тамга нь “Засагт хан аймгийн Засагт ханы хошууны тамга” болохыг тогтоожээ.

Ингэж нэгж үзмэрийн түүхийг тодруулснаар хошуу нутгийн түүх, тамга эзэмшигчдийг тодруулах, үзмэрийн мэдээллийг үзэгчдэд үнэн зөв хүргэх, манжийн үеийн тамгын талаарх судалгаанд зохих хувь нэмрийг оруулсан хэмээн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Гэрэлтуяа ярилаа.

Тэрээр цааш нь, ил тамга нь манжийн үеийн Засагт ханы гол хошуунд олгогдсон ч тухайн цагт улс орон оршиж, мандан бадарч, бутран доройтож байсан түүхийн бодит гэрч болон үлдсэн бөгөөд тамгын тухай үнэн бодит түүхийг илүү тодруулахыг хичээн судалсан гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.