Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр
Reels

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

Урлаг Урлаг24/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин, жүжигчин Х.Баярмааг өдгөө үзэгчид эчнээ мэднэ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.

СУИС-ийг төгсмөгцөө АНУ-ын Миззуригийн их сургуулийг дүүргэж боловсролоо ахиулаад ирсэн Х.Баярмаа аав, ээжийнхээ хамт “Хас урлан” фильмээ хариуцан ажиллуулдаг. Тэрбээр “Аюултай харилцаа”, “Хиртээгүй сарнай”, “Баян боол” гэхчлэн дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ “Орфей” театрын “Гэм зэм” пост драмын жүжиг, “Хязгааргүй” хип хопера мюзикл зэрэг тайзны уран бүтээлүүдэд өөрийгөө сорьсон. Түүнчлэн АНУ-ын “In the Wee hours” продакшны Dan Hertzog найруулагчийн “The snow is always whiter” буюу “Цас үргэлж цагаанаараа” нэртэй киноны гол дүрд тоглож, зураг авалтаа Нью-Йорк хотыг Манхэттенд авахуулаад амжсан юм. Харин одоогоор тэрбээр 10 ангит уран бүтээлд ханцуй шамлан ороод буй. “Хас урлан” фильмийн дэлгэцийн 19 дэх уран бүтээл төдийгүй, хоёр улсын хамтран бүтээх “Зүрхний хайрт эгч минь” хэмээх нэрээр үзэгчдэд хүргэх эл олон ангит киноныхоо зохиолыг Х.Баярмаа бичсэн бөгөөд мөн продюсероор нь ажиллаж буй юм.

Тайз, дэлгэцийн урлагт гялалзаж буй түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн төрсөн өдөр

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.