Ангилал: Дуу хөгжим

Би Хэнтий аймгийн зүүн бүсийн замд байдаг Жаргалтхаан суманд төрж, хүүхэд насаа үдсэн хүн дээ. Ер нь нутаг амьтай. 16, 17 нас хүртлээ байсан болохоор нутагтаа очихгүй удаж чаддаггүй юм. Жилд хэдэн ч удаа яваад ирдэг байлаа. Учир нь нутагт эжий минь биднийг хараад сууж байна. Ихэнх хамаатан саднууд тэнд амьдардаг болохоор сайхан.

Девушка-кошка хэмээн алдаршсан Илона Окуньковагийн гайхамшигтай үзүүлбэрийг та бүхэндээ хүргэж байна. Энэ үзүүлбэр нь “Авъяаслаг Украйнчууд 4” тэмцээний хамгийн шилдэг нь болж чадсан байна.

УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэгийг манай уншигчид “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр танина.
Тэрээр драмын урлагаас гадна олон кинонд хүч сорьж өөрийгөө хэр сайн жүжигчин бэ гэдгээ харуулаад авсан билээ. Түүнтэй уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.

Орчин үеийн Хятадын урлагийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч, тэрс үзэлтэн, зураач Айвэйвэй /Ai Weiwei/ үзэгч сонсогчдын хүртээл болгосон нэгэн дууныхаа шинэ клипээр өөрийн улсын дарангуйлал, түрэмгий байдлыг эрс шүүмжилжээ. “Dumbass” хэмээх Англи нэрээр нэрлэгдсэн уг клипэнд 2011 онд 81 хоногийн турш хоригдох хугацаанд Айвэйвэйтэй шоронгийн хуягууд хэрхэн харьцдаг байсан, хоол, унтах, бие засах гээд хоригдох үеийнх нь бүх л үйл явдлыг дэлгэн харуулсан байна. Гэсэн хэдий ч Хятадад аль хэдийн тус клипийг олны хүртээл болгохыг хоригложээ.

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц унших аж. Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа юм байна. Лекц өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар” ресторанд болох аж. Лекцийн билетийг шившлэгтэй түлхүүрийн оосор, үнэт чулуу дагалдах ажээ. Түүнчлэн зөн билэгч 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх болон төөрөг зурлага хэрхэн байхыг талаар мэдээллийг өгөх юм байна.

Уг төслийн 3 дахь уран бүтээл болох “Номин-талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтран дуулсан Ц.Сүхбаатарын шүлэг, Н.Авирмэдийн аялгуу “Уяхан цагаан хуруу” дууны клип юм. “Нэг дуучин, нэг хөгжимчин: Бүгд амьдаар” уриатай 16 шилдэг уран бүтээлчийн найман дууны эхнийх нь “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын шинэчлэн хүргэсэн “Алтан намар” дуу байсан юм. Мөн хоёр дахь уран бүтээл нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших нарын хамтран дуулсан “Хүлээлт” дууны клип та бүхэнд хүрсэн билээ.