Ангилал: Дуу хөгжим

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа хаа сайгүй өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал ид өрнөж байгаа энэ үед фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн сувгуудаар МЗХ-ноос санаачилан өрнүүлж байгаа “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяны Би саналаа өгнө постер, зураг болон видео шторкууд хүчтэй давалгаалж эхэлжээ. Тэд залуучуудаа саналаа өгөхөд уриалсан олон сонирхолтой постеруудыг бэлдэж, дэмжсэн залуусын зургийг нийтэлсэн байна.

“Prosound” студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээлийн эзэд бол дуучин Сарантуяа, гитарчин Мөнх-Оргил нар юм.

Дархан хотоос уран бүтээлээ эхэлж “Үдшээр” “Найз охиндоо” зэрэг дуугаараа олны танил болсон “No name” хамтлаг шинэ уран бүтээлдээ орж “Хөвгүүд том болоогүй” хэмээх шинэ дуундаа видео хийжээ.

Уран бүтээлдээ эргэн орсон “Татар” хамтлагийн залуусын ээлжит уран бүтээлийг хүргэж байна. Саяхан “Киви” хамтлагийн ахлагч Укатай “Санахгүй л юм байна” дууны видеог хүргэсэн. Энэ удаад хайрын дуучин A Cool “Татартай” хамтран дуулсан “Би чиний хайр” дуугаа дүрсжүүлсэн байна.

Энэ бол зургаан настай break бүжигчин Terra. Түүний Францын Парис хотод зохиогдсон Chelles Battle Pro бүжгийн тэмцээний үеэр 12 настай хүүтэй хийсэн бүжгийн тулааны бичлэг дэлхий нийтийг шуугиулж байна. Түүний бичлэгийг долоо хоногт 5 сая хүн үзсэн байна.

Гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг зургадугаар сарын 1-нд “Алтанцэцэг” нэртэй бие даасан тоглолтоо толилуулсан юм. Тэрээр нүсэр баг бүрдүүлсэн энэ тоглолтоороо Монголын үзэгчдэд анх удаа 3D гэрэл, холограммыг дэлгэн харуулсан юм. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.

Охид залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Татар” удтал хугацаанд уран бүтээлээсээ чөлөө авсаны эцэст энэ жил 10 жилийн ойн хүрээнд эргэн нэгдэж “Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй аян зохион байгуулаад байгаа билээ.